Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/220 дугаар захирамжаар ‘Шилдэг хороо’, ‘Шилдэг хэсгийн ахлагчийн баг’ шалгаруулах болзолт уралдааныг зарласан.
Энэхүү уралдаан нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах, төрийн үйлчилгээг үр дүнтэй, бүтээлч, шинэлэг байдлаар зохион байгуулах үүднээс үндсэн нэгж болох хороодын үйл ажиллагааг идэвхижүүлэх зорилготой юм.
Хоёр үе шаттай болсон энэхүү болзолт уралдааны дүнг өнөөдөр танилцуулж, шилдгүүдэд шагнал гардуулах үйл ажиллагаа Монголын хүүхдийн ордонд боллоо. Уралдаанд нийслэлийн 152 хорооноос шилдэг 20 хороог тодруулсан бөгөөд Сүхбаатар дүүргийн 18, 7 хороод нийслэлийн 2017 оны “Шилдэг хороо”-гоор, 11 дүгээр хорооны хэсгийн ахлагчид нийслэлийн 2017 оны “Шилдэг хэсгийн ахлагчдын баг”-аар шалгарав. Мөн Азийн сангаас зарласан болзолт уралдаанд дүүргийн 12, 16 дугаар хороод нийслэлийн амьдрах орчны зураглал сайтай хороогоор тус тус шалгарсан байна.
Эх сурвалж: Сүхбаатар дүүрэг