Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 31 иргэнийг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2017.11.28-нд нийтлэгдсэн

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 31 иргэнийг саатуулжээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 31 иргэнийг саатуулжээ

Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өчигдөр /2017.11.27/ 301 дуудлага бүртгэгдсэний зэрэгцээ 31 иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад саатуулагджээ.

Мөн дараах зам тээврийн осол гарсан байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн “Хурд” хорооллын байрны урд замд “Toyota Sai” маркийн автомашины жолооч Б нь “Toyota Prius” автомашинтай мөргөлджээ. Ослыг харьяаллын дагуу Хан-уул дүүрэгт шалгаж буй аж.

Чингэлтэй дүүргийн Галдан бошготын гудамж, 57-р сургуулийн урд замд “Toyota Prius” маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч Д-г мөргөж гэмтээсэн ослыг Чингэлтэй дүүрэг дэх замын цагдаагийн хэлтэс шалгаж байна.

 

Бага насны хүүхдүүд нь  автомашины зай болон хурдыг баримжаалах чадвар муутай байдгийн дээр гэрлэн болон дуут дохионы утгыг тэр болгон ойлгож чаддаггүй аж.

Тиймээс хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл нь хүүхэд хараад тэр дороо л шууд зогсчих мэтээр ойлгодог байна. Үүнээс болж, зам тээврийн осолд өртөх тохиолдол цөөнгүй гардаг байна. Иймд эцэг, эхчүүдийг хүүхэддээ замын хөдөлгөөний наад захын мэдлэг, дадал олгох, жолоо барьж яваа иргэн бүр дүрмээ барьж, хурд хэтрүүлэн хөдөлгөөнд оролцохгүй байхыг албаныхан зөвлөж байна.

 

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж