Өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан хэмээн тодотгохын учир нь Монголын уул уурхайн компани болох “Эрдэнэс МГЛ”, Монголын томоохон арилжааны банкуудын нэг Голомт банкны 30 гаруй тэрбум төгрөгийн эхний санхүүжилтээр, монгол уурхайчдынхаа мэдлэг оюуныг ашиглан нүүрс олборлож, олборлосон нүүрсээ ийнхүү өмнөд хөрш лүү гаргаж эхэлсэн нь бидний хувьд бахархан тэмдэглэхүйц үйл явдал юм.
Коксжих нүүрсний нөөцөөрөө дэлхийд тэргүүлж буй Таван толгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах их ажлыг гадны тусламж дэмжлэгээр бус дотоодын банкуудын санхүүжилтээр ийнхүү эхлүүлсэн нь манай банкуудын нөөц бололцоо, хөрөнгө оруулалтын чадамж өргөжин тэлснийг тодотгон харуулж байна.
Монгол хүн бүрт эзэн болох эрхийг нь олгосон Тавантолгойн орд газар нүүрсний экспортоо эхлүүлснээр иргэн бүрийн 536 ширхэг хувьцааны үнэлгээ өсч, санхүүгийн өгөөжөө хүртэж эхлэх таатай боломж нээгдэж байна.