АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосыг “терроризмыг санхүүжүүлэгч улс”-ын жагсаалтад оруулсан. Энэ шийдвэртэй зэрэгцэн АНУ-ын Сангийн яам Хойд Солонгос болон тус улстай холбоотой бизнес эрхлэгч хүмүүст чиглэсэн шинэ шат дараалсан эдийн засгийн хориг арга хэмжээ авах болсноо мэдэгдсэн юм. Гэвч Хойд Солонгосыг “терроризмыг санхүүжүүлэгч улс”-ын жагсаалтад оруулсан нь Пхеньяны эрх баригчдыг цөмийн хөтөлбөрөө зогсооход нөлөөлж чадахгүй гэж зарим шинжээчид үзэж байна.
1988 онд Хойд Солонгос БНСУ-ын худалдааны онгоцыг унагаж, 115 зорчигчийн аминд хүрсэн хэрэг явдлаас болж АНУ тус улсыг “терроризмыг санхүүжүүлэгч улс”-ын жагсаалтад оруулсан. Энэ хэрэг явдлаас хойш 20 жилийн дараа Жорж Буш Хойд Солонгостой цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай зургаан талт хэлэлцээ хийхийн тулд энэхүү жагсаалтаас хассан байдаг. Гэвч хэлэлцээ амжилт олоогүй билээ.
АНУ Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоохын тулд олон жилийн турш эдийн засгийн шат дараалсан хориг арга хэмжээ авч ирсэн. Олон жилийн хориг арга хэмжээнд Хойд Солонгосын эдийн засаг туйлдсан хэдий ч Хятадтай хийдэг гадаад худалдааны ачаар өдий хүрсэн гэхэд болно. Дэлхийн хамгийн ганцаардмал энэ улсын цорын ганц томоохон түнш болох Хятадтай хийх худалдаа эдийн засгийнх нь гол хүчин зүйл юм.
Хятадын гаалийн албан мэдээнээс харахад 2017 оны эхний гурван улирлын байдлаар Хятад, Хойд Солонгосын гадаад худалдаа 3.7 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.
Хятад дахь Хойд Солонгосын импортын бараа бүтээгдэхүүний хэмжээ 16.7 хувиар буурсан боловч экспорт 20.9 хувиар өссөн байна. Хятад Хойд Солонгосын гадаад худалдааны 90 хувийг дангаараа хангасан хэвээр байгаа нь нууц биш.
Колумбын их сургуулийн хуулийн сургуулийн Солонгос судлалын төвийн судлаач Хенри Фероны үзэж буйгаар Хойд Солонгосын эдийн засаг Хятадтай хийх худалдаа болон тусламжийн ачаар улам сэргэх хандлагатай болж буйгаас гадна батлан хамгаалахад зарцуулж ирсэн нүсэр зардлаа эдийн засгаа хөл дээр нь босгоход зориулах болсон байна.
Эдийн засагчид Хойд Солонгос шиг хаалттай нийгэмд олон улсын эдийн засгийн хориг арга хэмжээ хэрхэн нөлөөлж буйг тодорхойлоход хэцүү гэдэг.
Гэвч АНУ болон НҮБ-ын эдийн засгийн хориг арга хэмжээ байгаа оносон юм.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Хойд Солонгосын газрын тос, нефтийн бүтээгдэхүүнд импортын хориг тавьсны дараа он гарснаас хойш тус улсын шатахуун түгээгүүрийн газрууд хаалгаа барьсан.
Хойд Солонгост импортын барааны хомсдол болон гадаад валютын хэрэгцээ байдаггүй онцлогтой.
Трамп Хойд Солонгосыг “терроризмыг санхүүжүүлэгч улс” жагсаалтад дахин оруулсантай зэрэгцэн сангийн яам нь тус улсын ложистикийн компаниуд болон Хятадын худалдааны пүүсүүдийг онилсон эдийн засгийн шинэ хориг тавьсан.
Хэд хэдэн орон, тухайлбал, Судан, Сингапур саяхан Хойд Солонгостой дипломат харилцаагаа цуцалж, гадаад худалдааны хэмжээгээ бууруулахаа мэдэгдсэн.