Сонгуульд шороодоогүй дархан түшээ | News.MN

Сонгуульд шороодоогүй дархан түшээ

Хуучирсан мэдээ: 2017.11.28-нд нийтлэгдсэн

76:1

Сонгуульд шороодоогүй дархан түшээ

Сонгуульд шороодоогүй дархан түшээ

“Ньюс” агентлаг өнөөдрийн “76:1”-д УИХ-ын гишүүн Данзангийн Лүндээжанцанг танилцуулж байна.

УИХ-д 27 дахь жилдээ хууль батлалцаж суугаа цор ганц УИХ-ын гишүүн бол Д.Лүндээжанцан. Анх 1990 онд Ардын их хурлын депутатаар сонгогдон, Ардчилсан Үндсэн хуулийг батлалцсан үеэс парламентад ажиллажээ.

Ажлын төлөө төрсөн, хуруу дарам хууль тогтоогчдын нэг гэж хэлж болно. Намын нөхөд нь албан тушаалын төлөө унтах нойроо хугаслаж явахад Лүндээ гишүүн хуулийн төсөлтэй л “ноцолдож” суудаг. Шинэ гишүүдийг хууль боловсруулах дөртэй болгох үүргийг мөн л үүрнэ. Танхимдаа түр тар хийж, маргалдах залуу гишүүдээ өрөөндөө зэрэгцүүлж суулгаад “Намайг танагтай байгаа дээр хууль боловсруулж сур” гэж зааж, зөвлөнө.

Нэг их том дуугараад, хатуу нясуун үгийг бусдад чулуудаад байхгүй ч хэлсэн үг бүр нь  үнэтэй. “Дархан түшээ” гэх тодотгол бол олон нийтээс өгсөн “цол”.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2006 онд Монгол Улсын Гавьяат хуульч цол хүртсэн. Парламентыг төлөвшүүлэх, хууль эрх зүйн салбарыг хөгжүүлэхэд оруулсан хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж, дээрх шагналыг олгожээ.

Хууль зүйн салбарт бэлтгэсэн шавь олонтой, мөн Монгол Улсын Гавьяат хуульч Б.Чимид, Г.Совд, Э.Авирмэд нарын шавь байснаа бахархан ярих дуртай.

Хуульч болсон намтрыг нь сөхвөл, эдийн засагч болох хүсэлтэй байсан ч аравдугаар анги төгссөн жил нь уг хуваарь ирээгүй тул МУИС-ийн Хуулийн ангид элсэн суралцжээ. Дөрөвдүгээр курс төгсөх жилээ МАХН (одоогийн МАН)-д гишүүнээр элссэн байна. Ажлын гараагаа оюутан байхдаа МУИС-ийн Хууль зүйн сургуулиас эхэлжээ.

Улмаар Улсын прокурорт ажиллаж байгаад ШУА-ийн Төр, эрх зүйн хүрээлэнд секторын эрхлэгчээр томилогдон ажилласнаар парламентын гишүүн болох эхлэлээ тавьжээ. Тодруулбал, 1990 онд Төр эрх зүйн хүрээлэнд секторын эрхлэгчээр ажиллах үед Баянзүрх дүүргээс Ардын их хурлын депутатаар сонгогдсон байна.

Улмаар Өвөрхангай аймгаас таван удаа УИХ-д тасралтгүй сонгогдсон бол 2012 онд намын нэрсийн жагсаалтаар, харин 2016 оны УИХ-ын сонгуульд 70 дугаар тойрогт өрсөлдөж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг ялснаар найм дахь удаагаа УИХ-д сонгогджээ.

Парламентад завсаргүй сонгогдон ажилласан дээрх хугацаанд Хууль зүйн сайдаар ажиллах хоёр ч удаагийн хүсэлт ирэхэд татгалзсан нь, мэргэшсэн парламентч болох зорилго тавьсантай нь холбоотой аж.

Одоо Д.Лүндээжанцан гишүүн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороог удирдаж байна. УИХ-аас өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах даалгавар өгснийг бэлэн болгосон. Гагцхүү МАН 65 гишүүнтэй байгаа энэ үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, сонгодог парламентын засаглалын сууриа бэхжүүлэх үү, дараагийн УИХ-д даалгах ачаа болгон үлдээх үү гэдгийг ирэх бүрэн эрхийн хугацаа нь харуулна.

Тэрбээр Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх, мөн парламентын засаглалаа сонгодог тогтолцоо руу нь улам бэхжүүлэх ёстой гэсэн зарчим барьдаг.

Шатар тоглох хоббитойн дээр шаггүй яруу найрагч. “Зангаараа амраг”, “Монгол хатдын домог”, “Арвай хээрийн хавар” зэрэг 20 гаруй шүлэг нь эдүгээ дуу болж, олны хүртээл болсон төдийгүй зарим нэг бүтээл нь “Морин хуур” наадмын шилдэг арван бүтээлийн нэгээр шалгарч байжээ.

Хүүхэд насандаа чөлөөт бөхөөр хичээллэж явсан ч хожмоо ном эрдмийн мөр хөөснөөр орхисон гэдэг. Эцэг нь цэргийн хүн байсан бол ээж нь гуталчнаас эхлээд бүхий л ажлыг хийж явжээ. Олон хүүхэдтэй айлын тав дахь хүү нь болон мэндэлсэн бол эдүгээ Лүндээ гишүүн ач зээгээ тойруулсан өвөө болоод байна.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1975 онд

Нийслэлийн 10 жилийн 28 дугаар дунд сургууль

1980 онд

Монгол Улсын Их Сургууль хуульч мэргэжлээр  төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

1980-1985 онд Монгол Улсын Их Сургуулийн багш, ХЗЭ-ийн хорооны дарга

1985-1986 онд Улсын Прокурорт хэлтсийн прокурор

1986-1989 онд Улсын Прокурорын туслах, хэлтсийн дарга

1989-1990 онд ШУА-ын Төр, эрх зүйн хүрээлэнд секторын эрхлэгч

1990-1991 онд Хууль зүйн байнгын хорооны нарийн бичгийн дарга /дэд дарга/

1990-1992 онд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн

1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

1992-1995 онд Монгол Улсын Их Хурлын Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны дарга

1992 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга

1995-1996 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга

1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга

2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2004-2007 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга

2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2007-2008 онд Монгол Улсын Их Хурлын дарга

2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016 оноос Ёс зүйн дэд хорооны дарга

2017 оноос Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга

ШАГНАЛ 

1997 онд Хөдөлмөрийн хүндэт медаль

2001 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль

2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль

2006 онд Монгол Улсын гавьяат хуульч

ГАДААД ХЭЛ 

Англи, Орос

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-11-28 27.123.212.135

Албан яриа албаны хэллэгээ байнга авч явах хэрэгтэй байна. Ярианы хэллэг их хэрэглэх болсон нь онцгүй байна. Англи хэлний орчуулга ихэвчлэн тийм мөн олон улсын нэгжийн СИ системийн нэгжийг хүртэл дураараа өөрчилж бичих юм ёстой сонин тэгж болохгүй шүү дээ

Avatar

Зочин 2017-11-28 27.123.212.135

Сүүлийн үеийн хууль маш чанаргүй болж байгаа "иргэн", "хуулийн этгээд" гэсэн маш гоё үг хэллэг байхад "хувь хүн" гэсэн үг оруулж хийсэн хууль байна шүү дээ сонгомол хуулийн үг хэллэгээ хэрэглэж баймаар байна. хуулийн сайт дампуурч байна. Ажиллагааг нь сайжруулах хэрэгтэй байна. Батлагдсан хуулийг хэд хоногийн дотор сайт дээр тавьдаг юм бол

Avatar

Зочин 2017-11-28 66.181.187.91

Энэ бөөрөнхий өөрийн болон ах дүүсийнхээ амьдралыг л өөд нь татахын төлөө зүтгэснээс улс орны төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй нэг БӨӨРӨНХИЙ. МАН-ын хэнд ч хэрэггүй олон БӨӨРӨНХИЙгүүдийн нэг…

Avatar

Зочин 2017-11-28 195.182.134.237

Энэ хэдээс еер бичих хун байхгуй юу. Бараг л боловсролгуй шахуу юм бна!!!

Avatar

Зочин 2017-11-28 27.123.212.139

Ur dun ni yu yum be

Avatar

Зочин 2017-11-28

Ene nasaaraa l darga hiilee Mongol oron Hogjson uu booronhii

Avatar

Зочин 2017-11-28 103.10.22.65

Хууль гууль болоод байгааг яах вэ дархан түшээ минь.

Avatar

зочин 2017-11-28 182.172.116.139

энэ нөхөрөөс болоод монголын хууль гууль болоод байгаа шдээ болсон болоогүй хууль батлаал байж байдаг ямар ч хариуцлага байхгүй энэ хүнийг сайн шалга ажилаа хийж чадахгүй ажилаас нь хал [Хориотой Үг] хий өөрт нь хуулийн хариуцлага хүлээлэг новшнууд эх орныхоо төлөө гэсэн ямар сэтгэл зүрэх байхгүй гөлөгнүүд

Avatar

Зочин 2017-11-28 150.129.143.175

Ene hun 30 jil bgaad mongol iim bna, teheer ene yamar hun be gedeg ni todorhoi bolj bn

Avatar

Зочин 2017-11-28 27.123.212.141

76:1. Дархан түшээ. УИХ-ын гишүүд өөрсдийгөө төрийн түшээ гэх юм. Түшээ гэдэг үгний утга бол түших гэсэн үйл үг байх. Түших гэдэг бол унагаахгүй шиг түр тогтоон барих гэсэн утга агуулдаг. Энэ утгаар нь ойлговол 76-ын 1 Лүндээ гуай 27 жил төрийг УДИРДАЖ сайжруулалгүй төрийг ТҮШИЛЦСЭН болоод л эрх мэдэлд умбаад л 8 удаа сонгогчдын тархийг угааж сонгогдоод л өдий хүрчээ. Одоо энэ магтуулаад буй төрийн түшээгийн үлгэр дуурайлаар шинэ төрийн түшээд нь төрийн эрхийгавахын тулд эрээ цээргүй тэмцэнэ, төрийн ордонд зододдоно, хууль батлах ажлаа хийхгүй таслана, татвар төлөгчдийн мөнгөөр тансаглана, шөнө хийсэн үйлдэлээ өдөр төрийн ордоноос мэдээлнэ, эрх мэдэл булаацалдана…. гэх мэт ичмээр үйлдэлүүд хийсээр л…. Цаашид ч хийх л бололтой…. Та ус амандаа балгасан мэт ардын партизан мэт ТАГ. Энийг таны үлгэр дуурайл гэж ойлгох уу? Эдгээр төрийн түшээдийн үйлдэл зөв учраас та дуугарахгүй байна уу?????

Avatar

60 нас бол харьцангуй залуу нас 2017-11-28 202.9.40.145

БНХАУ-ыг 65-68 настай 7 хүн удирдаж байна. Их хуралд залуучууд хэрэггүй. Нас тогтсон хүмүүс байх нь зүйтэй. Цөөхөн хүн амтай байж туршлагатай хүмүүсээ 75 нас хүртэл нь чухал албанд зөвлөхөөр ажиллуул

Avatar

Bat 2017-11-28 202.9.41.92

Shaal da. Odoo 68 hujaagiin darga hen bn?

Avatar

Horchin nobsh doo. 2017-11-28 202.55.191.42

Nobshiin booronhii hudalch gar daa . vhsenii darhan tvshee be.zvgeer l horchin gar sh dee.

Avatar

Зочин 2017-11-28 66.181.161.124

Хамаг төрөл садангаа төрийн албаар нэг шахаа хийсэн хүн төрийг бодох уу рэдэн жил улсаас идлээ

Avatar

Зочин 2017-11-28 202.70.42.102

Ц.Нямдоржийн дэргэд л хуульчдаа. Ц.Нямдорж шоугаа хийчихээд гараад явахад Лүндээ гишүүн хуулиа нухаад л энийг нь ингээд засах хэрэгтэй, ингэхгүй бол болохгүй. Амьдралд буухгүй гээд л цаас нухаад үлддэг. албан тушаалын төлөө явдаггүй зөнгөөрөө л хүн

Avatar

Зочин 2017-11-28 66.181.187.91

Тэгээд нухаад нухаад үр дүн нь нэг иймэрхүү л байна даа. Малаа …

Avatar

Зочин 2017-11-28 202.179.24.157

Одоо болно доо. Аргагүй л хоцрогдож дээ.

Avatar

иргэн 2017-11-28

Олон жил парламантад суусанаараа бол нээрээ нэгд жагсах байх,тийм сүрхий юм бол Ж.Эрдэнэбатын танхимынхан удаа дараа хууль зөрчиж байхад,нэг намынхандаа ганц хэрэгтэй үг ганхийлгүй чив чимээгүй байсаар огцоруулсан нь харамсалтай,саяхан насныхаа ойг сайхан тэмдэглэсэн байналээ,одоо чавганцынхаа цайг уугаад гэртээ сэтгэл амар байх замыг сонгосон нь маш зөв,зайгаа тавьж өгч залуучуудаа гаргах ийм зөв зам сонгосонд нь баяр хүргэе.

Avatar

бүтэхгүй ээ 2017-11-28 122.201.24.152

Юуун оройн дээд ..? харн бүтэлгүй нөхдин 1 бишү?? насар н суулгасн у? суусну? эд хуул гээчэ ойлглдг мэддг юму? ТВэр ээрч муурсн юмнууд дандал хууль-эрх зүйн орчин боловсронгуй болоогүй бна эн тэр гээдл цуурах юм. яасн тэгширч дуусдггүй х-н орчин вэ? эн болод эдний дамжааныхн 1 зүйлн хэдн талас өөр 2 р тайлбарлхыг хуулин ямр хөгжл гхэв?

Avatar

Зочин 2017-11-28 202.55.191.99

2007-2008 онд Монгол Улсын Их Хурлын дарга гэж байна. Онц байдал хамт зарласан хүн. Хүн буудуулж үхэж бхад хна бсан хүн бэ. Энэ олон жилийн авилгалыг зогсооход яагаад юуч хийгээгүй юм бэ. Тасралтагүй гишүүн хийсэн хүн ганц хатуу үг хэлж чадахгүй би л болж бвал гэсэн бодолтой хүн.

Avatar

Zochin 2017-11-28 27.123.212.143

Mongolin turiin joloog olon jil bariltssan tand ard tumen unguutalarhaltagaar hundetgej irsen shuu. UIHurlin gishuun yamar bolzol shalguur hangasan hun baival zohih be gedgees ehlej shinechlelee ehleh ni zuv gej uzdeg. Mungutei, hurunguu arivjuulah sonirhol davamgailsan, uls tur, erh zui, ediin zasgiin medleg chadvar muutaihan bair suuri ni tuluvshuugui, hor hov hutgah uiliig erhemlesen dur turh l olon tumend medregdeed bgaa nii nuuts bish shuu Ta minee…

Avatar

Galdan 2017-11-28 182.160.1.225

Darhan tushee gechiheed tanilts gedeg ni yuv dee.Ene olon gunshin .eldev ner hoch hend heregtei yum.Ene hunteigee hamt duusaad l gants hoyor hun dursmar bolj baigaad urt tuuhiin nugachaand orgui alga bolno biz. Magtuulj baih ni hunii ertnii zerleg araatan shinjiin neg gej uzdeg yum bilee.

Avatar

Нямаа 2017-11-28 202.21.126.30

Парламентын гишүүн, жинхэнэ улс төрч гэж ийм л хүнийг хэлдэг юм "хоосон хашгирагч даа" мэдэж ав. Би Лүндээг оюутан үеэс нь нь мэднэ.

Avatar

z**l 2017-11-28 66.181.169.18

nasaaraa suulaa geed yu hiij yu buteesiin iim maanag yumnuud zaigaa tavichihad yadag bn

Avatar

Soongo 2017-11-28 66.181.186.169

Юу хийдэг гэж их хуралд байх ёстой хүн гэж хэлж байна, хууль тогтоох дээд байгууллагад орсон шинэ залуу гишүүдээ ажиллуулж чадахгүй байна шүү дээ, тйим ч томоотой хүн биш шүү, 90 онд цоодолын хулантай бас амрагийн холбоо тогоогоод авсан шүү, эх хүний дотор …

Avatar

Монгол Түмэн 2017-11-28 202.21.117.122

УИХ -д шинэ залуучууд ёстой хэрэггүй гэдэг нь харагдаж байна. Гишүүний насыг 50-с дээш болговол таарна, юу ч мэдэхгүй туршлага, мэдлэггүй бацаанууд төрөөр тоглож дууслаа. Өнгө мөнгө хөөсөн хөөрүү бацаанууд буух газраа мэдэхгүй сагсуурч байна

Avatar

Зочин 2017-11-28

76 дотор байх л хэрэгтэй хун гэж боддог.

Avatar

No 2017-11-28 174.221.1.45

Ene lundee Nyanja 2 ch dee redoing MAHyyXAu um shuu dee

Avatar

Tuv halh 2017-11-28 202.70.34.70

Halhyn sain uls turch. Olon songogdoj rekord togtooson avarga daa.

Avatar

Зочин 2017-11-28 66.181.172.93

УЛС ТӨРЧИДӨӨС ХЭНИЙГ Ч МАГТСАН БСАН ИТГЭЛ ҮНЭВШИЛ ТӨРӨХӨӨ БОЛЬСОН БНА ШҮҮ. ЛҮНДЭЭ НАСААРАА Л УИХ Д СОНГОГДОЖ АРД ТҮМЭН НАСААР НЬ ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭЖ БАТАЛСАН ХУУЛЬ ЯӨГААД ХЭРЭГЖДЭГГҮЙ УЛАМ Л ГУУЛЬ БОЛДОГ ЮМ. ХАЙРАН ИТГЭЛ ЛҮНДЭЭ ЮУ ХИЙЖ БҮТЭЭСЭН ЮМ БОЛДОО.

Avatar

М 2017-11-28 202.21.117.122

хууль хэрэгжүүлэх гэдэг нь өөр байгууллага байдаг юм ш дээ, жаахан ч гэсэн юм унш

Avatar

Зочин 2017-11-28

Лундаажанцан шиг ахмад хуульч УИХ д байх естой. Тэгэхгуй бол бандааш Гантулга. дуучин жавхаа. тамирчин сухбат нар тэр залуучууд гээл байгаа хумуус чинь. Тэтгэвэрт гар гээд хоогоод байх хэрэггуй л болов уу даа

Avatar

zochin 2017-11-28 202.131.243.118

Монголын ард түмэний амьдралаар 27 жил тоглож, ядуу зүдүү, тарчиг амьдралтай байлгаж, газрын баялагийг офшшорчидод олгож, Ард түмнийг залхаж, дургуйг нь хүртэл суудалдаа шигдэх ямар хэрэг байна. Ард түмэн нь үеийн үед хүндлэн хайрлах улстөрч Монголд алга. Та нараас эгнэгт залхав.

Avatar

танаас залхаж байнө 2017-11-28 202.9.41.117

Ард түмнийг залхаж, дургуйг нь хүртэл суудалдаа шигдэх ямар хэрэг байна. Сингапурын ЛИ КУАН Ю шиг Ард түмэн нь үеийн үед хүндлэн хайрлах улстөрч Монголд алга. Та нараас эгнэгт залхав.

Avatar

иргэн 2017-11-28

зайлаач, худлаа мэдэмхийрэгч ээ!

Avatar

Зочин 2017-11-28 66.181.169.162

Нямдорж Лүндээжанцан 2 тэнгэр газар шиг ялгаатай шүү

Avatar

Oldoh 2017-11-28 59.153.112.57

Odoo bolioch dee. Bug bolloo. Haya usee ugaaj bai. Tetgevertee gar

Avatar

Tuuhch Dulam 2017-11-28 103.9.89.194

Amjilt husey.

Avatar

Зочин 2017-11-28 103.229.120.15

Амжилт хүсь e

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж