Түүний зохион бүтээсэн спамын программ нь facebook-ын спамын филтерыг хуурч, хүмүүсийн анхаарал татах зураг, эсвэл техттэйгээр харагдах ба хүмүүс хууртагдан дарснаас тус хэрэглэгчийн найзууд руу автоматаар шейрлэгддэг аж.
Мөн тус спам дээр дарснаар тухайн хэрэглэгчийн хувийн мэдээлэл алдагддаг байна.
Sanford Wallace нь”Спамын хаан” хэмээх нэрээр алдаршсан ба хувийн цахим шуудан хакердсан хэргээр 6, хамгаалалт бүхий компьютерийн хамгаалалт эвдэн нэвтэрсэн хэргээр 3 удаа тус тус шүүхэд дуудагдаж байжээ.
Түүнийг facebook 2009 онд шүүхэд өгсөн боловч facebook-ын сүлжээнд нэвтэрсэн гэх нотолгоо олдоогүйгээс ял авалгүй мултарч байсан юм.
Харин түүнийг энэ оны эхээр facebook хуудсанд дахин спам тараасан хэмээн буруутгаж байгаа аж. Хэрвээ түүний гэм буруутай нь батлагдвал 10 жилээс дээш шоронд хоригдох ял авах юм.