Хунтайж Харри жүжигчин бүсгүйтэй сүй тавилаа

Хуучирсан мэдээ: 2017.11.27-нд нийтлэгдсэн

Хунтайж Харри жүжигчин бүсгүйтэй сүй тавилаа

Хунтайж Харри жүжигчин бүсгүйтэй сүй тавилаа

Их Британийн хунтайж Харри, жүжигчин Меган Маркл нар сүй тавьжээ. Тэдний хурим 2018 оны хавар болно гэж албан ёсны мэдэгдэлд дурьдсан байна. 

Хосын сүй тавих ёслол арваннэгдүгээр сарын эхээр Лондонд болжээ. Ёслолд Хатан хаан II Элизабет болон гэр бүлийн хүрээний дотны хүмүүс нь оролцсон гэнэ. Тэд хойшид Кенсингтон ордон дахь Ноттинхэм коттижид амьдрах гэнэ.

Сүйт бүсгүй Меган Маркл энэ жил 36 настай, Лос-Анжелест төрсөн. “Suits” хэмээх телевизийн цуврал киноны Рачел Зейний дүрээрээ нэрд гарсан. Жүжигчний карьераас гадна тэрбээр загвар зохион бүтээгч, мөн НҮБ-ын Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо ба манлайлал хөтөлбөрийн идэвхтэн гишүүнээр ажилладаг.

Меган одоогоор Канадын Торонто хотод амьдарч байгаа. Учир нь “Suits” киноны зураг авалт тэнд болж байгаа юм. 2016 оны тавдугаар сард Харри Канадад зочлох үеэр Мегантай танилцсан гэгддэг.

 

С.ЦЭЛМЭГ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж