Ньюс хөтөч: НИТХ-ын ээлжит бус II хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2017.11.28-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: НИТХ-ын ээлжит бус II хуралдаан болно

Ньюс хөтөч: НИТХ-ын ээлжит бус II хуралдаан болно

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтний эрч чангарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 25-27 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн.

БАР, НОХОЙ ЖИЛТЭНД САЙН ӨДӨР

Ангараг гараг. Билгийн тооллын 10, Могойг хүлэгч одтой, шарагчин хонь өдөр. Өдрийн наран 8 цаг 18 минутад мандан, 17 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд Бог малын мялзан өвчний нөхцөл байдлын хэлэлцүүлэг болно.

09.30

  • ‘Bloomberg Finance Forum 2017’ форум Блю Скай зочид буудалд болно.  Санхүүгийн зохицуулах хороо, Нэйшнл Ньюс Корпорэйшн ХХК хамтран зохион байгуулж буй энэхүү форумын үеэр Монгол Улсын санхүүгийн зах зээлд тулгамдаж буй асуудлууд, сорилт, боломжуудын талаар төр засаг болоод хувийн хэвшил, судлаачид байр сууриа илэрхийлж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

10.00

  • НИТХ-ын ээлжит бус 2-р хуралдаанаар Нийслэлийн 2018 оны төсвийн анхдугаар хэлэлцүүлэг хийнэ. Хурал ‘Хангарди’ ордны 14 давхарт болно.
  • Байгаль орчны чиглэлээрх хуулиудын давхардал болон хийдлийг арилгахаар Хууль зүйн яамны ажлын хэсэг БОАЖЯ-нд зургаан сарын турш ажиллажээ. Ажлын хэсгийнхэн ажлын үр дүнг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад хүлээлгэж өгч, БОАЖЯ-ны Хаан танхимд мэдээлэл хийнэ

10.40

  • Ерөнхий сайд У.Хүрэлсүх  мах экспортолж буй компаниудын төлөөлөл ‘МахМаркет’ компанид ажиллана.

11.00

  • ‘Цахим мөнгө: Бид хаашаа явж байна вэ?’ олон талын эх сурвалжтай нээлттэй хэлэлцүүлэг Хэвлэлийн хүрээлэнгийн Мэдээллийн төвд болно. Уг хэлэлцүүлэгт Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Ард санхүүгийн нэгдэл, Цахим Эгэрэг компани болон ШУТИС- Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн төлөөллүүд оролцож, Биткойны талаар дэлхийн чиг хандлага хаашаа явж байна, харин Монгол Улс хаана нь яваа, крипто валютыг хэрэглэх, түүнд хөрөнгө оруулах, блокчэйн технологийн давуу болон сул тал юу болох талаар хэлэлцэнэ.
  • БСШУСЯ-ны 401 тоотод ‘Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган’-ы талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
  • Үндэсний аудитын газарт АСЕМ-ын зардалд хийх эрсдлийн аудитын нээлт болно.
  • Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд ‘Өргүй монгол’ хөдөлгөөнөөс Улс орны өр, зээлийн хүү, валютын ханшын асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

11.40

  • Үндэсний мэдээллийн төвд Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо байгуулагдсан талаар мэдээлэл хийнэ.

12.00

  • ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвөөс жолооны үнэмлэх хэвлэж эхэлсэнтэй холбоотойгоор мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хурал Дүнжингарав худалдааны төвд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд болно.

  • UBS телевизийн шинэ төсөл болох ‘Perfect Dance’ шоу нэвтрүүлгийн талаар Монгол ньюс мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

14.00

  • ‘Хандлагыг өөрчилье, Хамтдаа хөгжье’ LEAD Talks төслийн арга хэмжээ Holiday Inn зочид буудлын их танхимд болно. Эл төсөл нь Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжиж буй, арванхоёрдугаар сарын 3-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүл болон ажил олгогчдыг холбох, хүртээмжтэй ажлын байрыг бий болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх зөв мэдээлэл түгээж, эерэг хандлагыг төрүүлэх зорилготой нөлөөллийн төсөл юм.

18.00

  • “Монгол дахь компанийн нийгмийн хариуцлага, ач холбогдол, түүний хэрэгжилт” хэлэлцүүлэг Туушин зочид буудалд болно. Хэлэлцүүлэгт Эдийн засагч С.Дэмбэрэл, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав нарын төлөөлөл оролцоно.

ӨНӨӨДРИЙН ЭВЕНТ

  • Та сэтгэцийн эмгэгтэй хүний талаар ямар бодолтой байдаг вэ? Тэд нийгэмд ямар байр суурь эзэлдэг гэж боддог вэ? Тэд эмнэлэгт, байнга цоожтой хаалганы цаана байх ёстой юу? Тэдэнд хийж чадах зүйл байдаг уу? Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Сэтгэ, нийгмийн сэргээн засах тасаг, “Энэрэл” МСҮТ-тэй хамтран зохион байгуулах “Эдгэрэл – Итгэл найдвар” сэдэвт гар урлалын бүтээлийн үзэсгэлэнг сонирхвол та дээрх асуултын хариултыг авах боломжтой. Уг үзэсгэлэнгийн бүх бүтээл сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн гараар бүтсэн бөгөөд нийгмийн зүгээс тэдэнд учирч буй саад бэрхшээл болон орчиндоо ялгаварлагдан гадуурхагдаж байгаагаа өөрсдийн бүтээлээрээ илэрхийлэхийг зорьжээ. Үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн энэ сарын 29-нийг хүртэл Уран зургийн галерейд үргэлжилнэ.

22.00

  • ‘TIE PARTY’ шоу The Corporate Hotel & Convention Centre-т болно. Монголын шоу ертөнцийн ододтой нэгэн үдшийг хамт өнгөрүүлэх боломж.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж