Улаан түрсний үнэ өссөн ч эрэлт ихтэй хэвээр байна

Хуучирсан мэдээ: 2017.11.27-нд нийтлэгдсэн

Улаан түрсний үнэ өссөн ч эрэлт ихтэй хэвээр байна

Улаан түрсний үнэ өссөн ч эрэлт ихтэй хэвээр байна

ОХУ загасны түрсээрээ алдартай. Орост олборлож байгаа түрсний дийлэнхийг зүүн хязгаарын Алс Дорнодоос олборлодог. Түрс нь хар, улаан гэсэн хоёр төрөл байдаг бөгөөд улаан нь илүү үнэтэй, олдоц багатай байдаг. Энэ жил улаан түрсний үнэ Алс Дорнодод бараг хоёр дахин нэмэгдэж нэг килограмм нь 5.500 рубль хүрчээ. Шинэ жилээр оросууд улаан түрсийг их хэрэглэдэг учраас үнэ үүнээс ч илүү нэмэгдэхийг худалдаачид үгүйсгэхгүй байна.

Үнэ өссөн нь яргай загасны агнуур буурсан, мөн Япон болон Зүүн Азийн орнуудад улаан түрсний эрэлт нэмэгдсэнтэй холбоотой ажээ. Яргай загасны агнуур буурсан нь уг загас ихээр нутагладаг Амур мөрөнд хулгайн ан ихэссэнтэй холбоотой.

Гэхдээ улаан түрсний үнэ зүүн хязгаар дотроо өөр, өөр байна. Тухайлбал, Камчаткад хамгийн хямд буюу нэг килограмм нь 2.5-3.5 мянган рубль байна. Харин Сахалин болон Хабаровскад 3-4 мянган рубль байгаа ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж