Хуучирсан мэдээ: 2017.11.27-нд нийтлэгдсэн

“Алдарт эх” Настя

“Алдарт эх” Настя

ОХУ-ын Калининград хотын амьтны хүрээлэнгийн Настя нэртэй эм баавгай “Эхчүүдийн өдөр”-ийг тэмдэглэж байна. Яагаад гэвэл тэр дэлхийд ганцхан байдаг “Олон хүүхэдтэй эх” гэсэн үнэмлэхтэй баавгай юм.

Энэ үнэмлэхийг Настяд 2013 онд Калининград мужийн захиргаанаас олгожээ. Ингэхдээ Настяг хүндэлж байгаагийн дохио болгон жил болгоны татвараас чөлөөлсөн байна.

1987 онд Украины Мена хотын ойролцоох амьтны хүрээлэнд төрсөн Настяг 1990 онд Оросын зүүн хязгаарын Калининград хотын амьтны хүрээлэнд авчирсан юм. Калинанградад ирснээс хойш өнөөг хүртэл Настя 42 бамбарууш төрүүлжээ. Байгаль дээр хүрэн баавгай ойролцоогоор 30 жил амьдарч 30-аас илүүгүй бамбарууш төрүүлдэг. Настя эхнийхээ бамбаруушийг 1992 онд төрүүлсэн бөгөөд Тишка хэмээн нэрлэжээ. Харин 2012 онд отгон бамбаруушаа төрүүлсэн бөгөөд түүнд Машка гэдэг нэр өгчээ. Настягийн бамбаруушууд ОХУ-ын төдийгүй хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудад тарсан. Настягийн үр төлийг Москва, Анапу, Санкт-Петербург, Ростов-на-Дону, Литовын Каунасаас олж болно.

Жилийн өмнө Настяд золгүй явдал тохиолджээ. Тэр амьтны хүрээлэнгийн хиймэл хаднаас унаж, эрүүгээ хугалж, хэд хэдэн шүд нь мултарч унасан байна.  Хиймэл хад нь олон жилийн өмнө баригдсан тул мөлийж, гулгамтгай болсон байх магадлалтай ч, хамт амьдардаг залуу Фима нэртэй эм баавгай зориуд түлхсэн байх магадлалыг хүрээлэнгийн ажилчид үгүйсгэхгүй байна. Настяг аврахын тулд хүрээлэнгийнхэн чадах бүхнээ хийжээ. Мужийн эмнэлгийн эрүү нүүрний шилдэг мэс засалчдыг урьж авчран унтуулах тариа тарьж гэмтсэн эрүүг сольсон байна.

Нас дээр гарсан Настя залуу баавгайнуудтай хамт амьдрахад төвөгтэй болсон учраас түүнд тусгайлан байр гаргаж өгчээ. Мөн хоол унданд нь ихээхэн анхаарч кальци ихтэй хоол түлхүү өгч байгаа аж.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж