Хятад “Жорлонгийн хувьсгал” хийнэ

Хуучирсан мэдээ: 2017.11.27-нд нийтлэгдсэн

Хятад “Жорлонгийн хувьсгал” хийнэ

Хятад “Жорлонгийн хувьсгал” хийнэ

Хятад улс зорьсон зорилтдоо хүрэхийн тулд жорлонгийн асуудлыг шийдэх тал дээр онцгой анхаарч ажиллах шаардлагатай гэж тус улсын дарга Си Жиньпин мэдэгдсэнийг Синьхуа агентлаг уламжлав.

Хятад дотоодын аялал жуулчлалаа хөгжүүлж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулахын тулд жорлонгийн хувьсгал хийх хэрэгтэй гэж үзлээ.

Дотоодын аялал жуулчлалын стандартыг дээшлүүлэх ажлын хүрээнд Си Жиньпин 2015 онд “Жорлонгийн хувьсгал”-ын эхлэлийг тавьсан юм.

Хөгжиж буй салбарын хувьд Хятадын аялал жуулчлалд тал талын оролцоо, дэмжлэг хэрэгтэй, засч сайжруулах зүйл цөөнгүй байгааг Синьхуа агентлаг мэдээлсэн байна.

Энэ ажлын хүрээнд Хятадын Үндэсний аялал жуулчлалын газраас 2018-2020 оны хооронд 64 мянган жорлон шинээр барих болон засч сайжруулахаар төлөвлөжээ.

Жорлонгийн хувьсгал нь зөвхөн амрагч, зугаалагч, аялагчдад таатай сэтгэгдэл төрүүлж, тав тухыг нь хангахаас гадна илүү соёлжсон нийгмийн бүтээн босгоход чухал шаардлагатай гэж үзэж байгаа аж.

Сүүлийн гурван жилд Хятадын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх хүрээнд 68 мянган жорлон засч сайжруулсан нь төлөвлөсөн ажлын 19 орчим хувь нь ажээ.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж