Та хаа нэгтэй гуйлга гуйгаад сууж байгаа хүүхдүүд, тахир дутуу
хүн, хүүхэдээ тэвэрсэн эмэгтэй сууж байхыг харсан л байх. Тэд хоосон
ходоодоо тэжээхийн тулд, жаахан л идэх юм олох гэж л мөнгө гуйдаг. Ар
гэр нь хүнд хэцүү, мэргэжил боловсролгүй, ажил олдохгүй аргагүй эрхэнд л
тэгж суудаг байх.
Гэхдээ одоо нийгэм маань өөрөө хүнийг их голдог болжээ.
Мэргэжилгүй байтугай мэргэжилтэйд нь ажил олдохгүй байна. Арай гэж нэг
юм олбол давхар англи хэл, компьютерын өндөр мэдлэгтэй байх хэрэгтэй
гэсэн өндөр босготой. Бас болоогүй ажлын 5 жилийн туршлагатай байх ёстой
гэнэ. Энэ нь өөрөө асуудалтай бодлого л доо. Сургуулиа төгссөн оюутанд
бол хаалттай л гэсэн үг. Тэгээд нөгөө дээд боловсролтой эцэг эхээсээ
мөнгө гуйдаг нэг "гуйлгачин" бий болж байна гэсэн үг. Ажил олгогчид
угтаа бол шинэхэн сургуулиа төгсөж буй төгсөгчдийг дэмждэг бол ийм зүйл
гарахгүй л байх даа.
Бас болоогүй өдрөөс өдөрт өргөн хэрэглээний бараа, хүнсний үнэ
өсөөд л, гүйцэгдэхээ байлаа. Иргэд бухимдалтай байгаа нь үнэн л дээ. Хэн
авч байгаа цалингаасаа илүү зардал байнга гаргаад байхыг бодох вэ? Ямар
хэн нэгэн байнга илүү дутуу мөнгө өгөх биш. Энэ бухимдал явсаар төрийн
албан хаагчдын эсэргүүцэл бослоготой тулгарлаа. Ямар хувийн хэвшил ийм
бослого, асуудал дэвшүүлж болох биш, хэцүү л дээ. Адаглаад л амыг нь
таглаад ажлаас халж орхино.