БНХАУ-ын нийслэл Бээжин хотын төвөөр явж байсан хэн ч атугай зам дамнан баригдсан Солонгон хаалгыг андахгүй. Тэгвэл Чанань гудамжны Фүшинмэн болон Жаньгуомэнд байрлах тус Солонгон хаалгыг нураан шинэчлэн барьж байгаа аж.
Солонгон хаалгыг анх 1997 оны зургадугаар сард Хонконг эх орондоо эргэн ирснийг тэмдэглэн байгуулсан бөгөөд өдгөө 20 жил болжээ. Шалгалтаар тус хаалганы үндсэн бүтэц нь бүхэлдээ зэвэрч, дотор талын утас нь хуучирч, засах аргагүй болсон байсан гэнэ. Иймээс Бээжин хотын намын хороо, хотын захиргааны зөвшөөрлөөр хотын удирдлагын хороо Солонгон хаалгыг нураан, дахин барьж байна. Шинээр барихдаа солонгон хаалганы хэлбэр болон байрлалыг өөрчлөхгүй. Харин суурийг төмөр бетоноор, үндсэн бүтцийг ган сараалжаар хийж, неон гэрлийг LED гэрлээр солих аж.
Эх сурвалж: CCTV