Никель Ганбаа хэр сайн тогооч вэ?

Хуучирсан мэдээ: 2017.11.27-нд нийтлэгдсэн

Никель Ганбаа хэр сайн тогооч вэ?

Никель Ганбаа хэр сайн тогооч вэ?

   

Дэлхийн долоон улсад амжилттай зохион байгуулагдсан ‘Ахлах тогоочийн заавраар’ шоу нэвтрүүлгийг NTV телевиз албан ёсны эрхтэйгээр бэлтгэн хүргэж эхэллээ. Өчигдөр /2017.11.27/ нэвтрүүлгийн монгол хувилбарын анхны дугаарыг үзэгчдийн хүртээл болгов. 

Шоуны дүрэм ёсоор нэвтрүүлэгт хоёр ахлах тогооч, хоёр туслах тогооч оролцдог ба ахлах тогооч гал тогоо руу орох эрхгүй, өөрийн бүхээгнээс туслах тогоочийг камераар хянаж, хийх үйлдлийг нь зааварладаг. Харин туслах тогооч чихэвчээр дамжуулан  ахлах тогоочоос зааварчилгаа авч, хоолоо бэлтгэнэ. 

Эхний дугаарт оролцсон ‘Цэнхэр’ багийн ахлах тогоочоор П.Ганбат, туслах тогоочоор ‘никель’ Ганбаа  нэрээрээ танигдсан Г.Дашням оролцсон бол ‘Улаан’ багийн ахлах тогоочоор Г.Тэнгис, туслах тогоочоор дуучин Б.Сарантуяа сонгогдсон байв. Тэд амталж шарсан хонины хавирга хийхээр өрсөлдсөн юм. 

Хурц ширүүн зантай тогооч П.Ганбат туслах тогооч Г.Дашнямд зогсоо зайгүй шүүмжлэлтэй хандсан ч бага зэрэг сандарч, алдаа гаргасныг эс тооцвол эхний дугаарын ялагч болж чадсан юм. 

Харин ‘Улаан’ багийн ахлагч Г.Тэнгис, туслах тогооч  Б.Сарантуяад ихэд тайван байдлаар зааварчилгаа өгч, нэвтрүүлгийг дуустал тэд бие биенийхээ өөдөөс өндөр дуугаар яриагүй гээд бод доо. Магадгүй, тайван байдал нь тэднийг тайвшруулж, ялагдал хүлээхэд хүргэсэн байж ч болзошгүй. 

туслах тогооч өргөст хэмхийг буруу хальсалсан нь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж