“Гэрлийн орон зай-2017′ Олон улсын орчин үеийн шилэн урлалын үзэсгэлэн энэ сарын 25-нд БНХАУ-ын Ханжоу хотод нээлтээ хийлээ. Үзэсгэлэнг Хятадын дүрслэх урлагийн академийн Шяншань сургуулийн бүсийн Ардын урлагийн музейд зохион байгуулжээ.
Үзэсгэлэнд Австрали, Итали, Чех, Америк, Англи, Хятад улс болон бүс нутгаас ойролцоогоор 30 шилээр урлагч 90 гаруй шилдэг бүтээлээрээ оролцсон аж. Тэдний бүтээлүүд нь зөвхөн шилээр урласнаараа онцлог. Тус үзэсгэлэн арванхоёрдугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ