Цөмийн цахилгаан станц яагаад хэрэгтэй гэж?

Хуучирсан мэдээ: 2011.08.08-нд нийтлэгдсэн

Цөмийн цахилгаан станц яагаад хэрэгтэй гэж?

Өнөөдөр дэлхий даяар 210 Цөмийн Цахилгаан Станц дэлхийн нийт эрчим хүчний ердөө 13%-ийг үйлдвэрлэж байна. Герман, Австри, Бельги, Итали, Филиппин, Швед, Швейцар зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд ЦЦС хэрэглэхээс бүрэн татгалзсан, мөн татгалзаж эхлээд байгаа. Хамгийн сүүлд Япон, Франц улсууд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг хүчтэй дэмжихээ илэрхийллээ. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд татгалзаад байгаа, улс үндэстний удам угсаа, улмаар тусгаар тогтнолд хамгийн эрсдэлтэй энэхүү Станц бидэнд хэрэгтэй юу? Дараах жишээнүүд үүнд хариулт өгнө.

ЦЦС барихад 1.7-2 тэрбум ам. доллар, өөрсдийн хаягдлаа түр хадгалах агуулах олон улсын стандартын дагуу баръя гэвэл 20 тэрбум доллар дор хаяж хэрэгтэй. Ийм байхад АЦС барих шаардлага монголд байна уу? Монгол Улсын энэ жилийн төсөв 1 тэрбум ам. доллар байгаа гэдгийг хүн болгон мэдэж байгаа байх. Тэгээд хотын зам тавьдаг шигээ цөмийн цахилгаан станц баривал бүр тэгээд мань хэд өнгөрлөө гэсэн үг. Мөн байнга тоноглох, шинэчлэх гэсээр анх барьсан цагаасаа хойш нэмээд өчнөөн тэрбумыг залгина. Өөрөөр хэлбэл ЦЦС нэгэнт боссон бол мөнгийг залгиж гарна. ЦЦС-ын эвдрэл, гэмтлийг дэлхий дээрх ямар ч даатгалын компани хариуцдаггүй. Учир нь ЦЦС-д аливаа осол гарах, дэлбэрэх тохиолдолд тэдгээр даатгалын компаниуд дампуурахыг хүсэхгүй. Иймээс элдэв осол, засвар, шинэчлэл хийх зэрэг бүхий л нүсэр зардлыг татвар төлөгчдийн халааснаас зулгаан гаргуулж явдаг. Жишээ нь: 2000 онд 1 квт эрчим хүчийг 1.70 центээр үнэлж байсан бол 2003 онд 4.6 цент, 2009 онд бүр 5.8 цент болон өссөн баримт байна. Бид 20 тэрбум доллар буюу 20 жилийн улсын төсвөөр хэдэн дарга нарын халаасыг түнтийлгэж улс үндэстнээ сүйрүүлэх шаардлага байна уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж