Чеченийн удирдагч огцроход бэлэн гэдгээ мэдэгдлээ

Хуучирсан мэдээ: 2017.11.27-нд нийтлэгдсэн

Чеченийн удирдагч огцроход бэлэн гэдгээ мэдэгдлээ

Чеченийн удирдагч огцроход бэлэн гэдгээ мэдэгдлээ

ОХУ-ын Бүгд найрамдах Чечень улсын төрийн тэргүүн Рамзан Кадыров эрх мэдлээ залгамжлагчдаа шилжүүлэх цаг нь болсон гэж мэдэгджээ. 

Чеченийг 2007 оноос хойш тэрбээр Россия-1 телевизэд өгсөн ярилцлагадаа “Албан тушаалаасаа явах нь миний мөрөөдөл гэж болно. Эмх журам сахиулахын тулд ард түмэнд над шиг тэмцэгч удирдагч хэрэгтэй байсан цаг үе бий. Харин одоо хэв журам, энх амгалан тогтсон учраас Бүгд найрамдах улс өөрчлөгдөх цаг нь болжээ” гэсэн байна.

Залгамжлагч нь хэн байх тухай асуултад Кадыров “Холбооны улсын удирдагчид залгамжлагчийг сонгох эрх бий” гэж хариулжээ. Тэрбээр мөн “Энэ албан тушаалыг өндөр төвшинд сахиж чадах хэд хэдэн хүн бий” гэсэн ч нэр зааж дурдаагүй байна.

Кадыров мөн ярилцлагадаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг “шүтээн” нь гээд, “Түүний өгсөн ямар ч үүрэг даалгаврын биелүүлж, амиа өргөхөд ч бэлэн байна” гэжээ.

Түүнчлэн 2015 онд Оросын сөрөг хүчний удирдагч Борис Немцовыг хөнөөсөн хэрэгт Чечень холбоотой гэх мэдээллийг тэр эрс няцаасан байна. Өнгөрсөн зургадугаар сард Москвагийн шүүх Немцовын үхэлд буруутгаж, Чеченийн таван иргэнд ял тулгасан юм. Энэ тухай Кадыров “Тэдгээр чечень эрс энэ хэрэгт ямар ч холбоогүй гэдэгт төгс итгэлтэй байна. Надад байгаа мэдээллээр бол тэд гэм буруугүй” гэж ярилцлагадаа хэлжээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж