Том банкуудын ашиг нэмэгдэж, жижгүүдийнх буурчээ

Хуучирсан мэдээ: 2017.11.27-нд нийтлэгдсэн

Том банкуудын ашиг нэмэгдэж, жижгүүдийнх буурчээ

Том банкуудын ашиг нэмэгдэж, жижгүүдийнх буурчээ

Энэхүү судалгааг  Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв хийжээ.  Монголд үйл ажиллагаа явуулж байгаа 14 банкнаас 13 нь судалгаанд хамрагдсан байна.

Тус төвөөс гаргасан ‘Банкуудын өрсөлдөөний тойм’ III улирлын тайланд  13 арилжааны банкууд санхүүгийн тайлангийн нийлбэр дүнгээр нийт 242 тэрбум төгрөгийн ашигтай  ажиллажээ.  Тодруулбал,  Монголын арилжааны банкууд  өмнөх оны мөн үетэй харьцуулбал энэ онд  105 тэрбум төгрөгөөр илүү ашигтай ажилласан байна. Том ангилалд багтаж буй гурван банк 64 хувиар, дунд ангиллын гурван банк 67 хувиар тус бүр ашгийн хэмжээгээ нэмэгдүүлсэн бол жижиг банкуудын ашиг 26 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Улмаар 13 банкны харилцах ба хадгаламжийн хэмжээ 15.2 их наяд төгрөгтэй тэнцэж байгааг тус төв судалгаандаа өгүүлжээ.

Монголбанкны тодорхойлсноор системд нөлөө бүхий банкуудад  Хаан, Худалдаа хөгжлийн банк, Голомт, Хас, Төрийн банк, Улаанбаатар хотын банк гэсэн зургаан банк багтжээ. Эдгээр банкууд нь  банкны системийн 90-ээс дээш хувийг бүрдүүлж буй юм.

Банкуудын өрсөлдөөний тоймыг гаргахдаа санхүүгийн хураангуй тайланг ашиглажээ. Дээрх 13 банкны нийт зээл  энэ оны эхний гуравдугаар улирлын байдлаар 12. 6 их наяд  төгрөгтэй тэнцэж байна. Өмнөх оны мөн үеэс томоохон гурван банк 4,2 хувиар, дунд гурван банк 16.5 хувиар, жижиг банкууд 42 хувиар  зээлийн хэмжээгээ нэмэгдүүлжээ. Харин нийт дүнгээр авч үзвэл банкуудын зээлийн хэмжээ 8.9 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж