2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр I, II, III ангиллын 35 хувьцаат компанийн 697,351 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 18 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Булган гурил тэжээл’ ХК /GTJ/ болон ‘Евроазиа капитал холдинг’ ХК /SUN/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар тус тус өссөн бол ‘Улаансан” ХК-ийн /UNS/ ханш хамгийн өндөр буюу 14.60 хувиар уналаа.
Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 1,273.16 нэгж болж 0.44 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,435,121,867,239 боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ