Ж.Бямбадорж дарга гахайн утсан маханд сам хорхой ороож буузны жигнүүрт 20 минут жигнээд хоолны хачир хийдэг жороосоо хуваалцав. “Хоолны дуршил нэмэгдүүлдэг” гэж тайлбарласан энэ зуушийг хөргөж байгаад шар айрагтай хамт хэрэглэвэл янзтай гэнэ. Гэхдээ энэ нь Ерөнхийлөгчийн архигүй байх зарчмыг зөрчих тул “Сүүний араас идэж болно” хэмээн залруулсан.
Харин С.Эрдэнэ гишүүн хэрдээ таарсан загасчин гэнэ. Багадаа эмээдээ “Усны хорхой барьж лусын хорлол болох гэлээ” хэмээн хангинуулан байж үеийнхэнтэйгээ нууцаар загасчилдаг байснаа хуучлав. Барьсан загасаа голын хөвөөнд шарж идсээр байгаад усны амьтнаар хоол хийхдээ мэргэшжээ. Өчигдөр түүний хийж харуулсан хоол нь шарсан загас, загасны шөл. Загасны сэлүүр, толгой, нурууны яс сэлтийг хаядаг нь тун буруу гэнэ. Тэднийг салган авч буцалган шөл гаргаад “тураг” махыг нь шардаг хоолны жороосоо С.Эрдэнэ гишүүн хуваалцсан. Загасны шөл нялх хүүхдийн өсөлтөд тун дэмтэй гэдгийг УИХ-ын хамгийн олон хүүхэдтэй аавын хувьд бас зөвлөнө лээ. Тэднийх зургаан хүүхэдтэй, парламентын хамгийн өнөр айл гэнэ.