“Хар баасан гариг”-т галт зэвсгийн худалдаа дээд амжилт тогтоов

Хуучирсан мэдээ: 2017.11.27-нд нийтлэгдсэн

“Хар баасан гариг”-т галт зэвсгийн худалдаа дээд амжилт тогтоов

“Хар баасан гариг”-т галт зэвсгийн худалдаа дээд амжилт тогтоов

Өнгөрсөн долоо хоногт АНУ-д болсон “Хар баасан гариг”-ийн хямдралтай худалдааны үеэр галт зэвсэг худалдан авах хүсэлтэй 200,000 гаруй иргэн Холбооны мөрдөх товчоонд галт зэвсэг эзэмшигчийн тодорхойлолт гаргуулах хүсэлт гаргаж, дээд амжилт тогтоосон байна.

Баасан гаригт Холбооны мөрдөх товчоо нэг өдрийн дотор нийт 203,086 иргэнээс хүсэлт хүлээн авсан нь синглчүүдийн өдрийн дээд амжилт 185,713 болон 2015 оны 185,345 хүсэлтээс ч илүү гарчээ. Холбооны лицензтэй галт зэвсэг худалдаалагчид худалдан авагчдаас заавал Холбооны мөрдөх товчооны тодорхойлолт шаарддаг ажээ. Гэвч Холбооны мөрдөх товчооны тодорхойлолттой худалдан авагч хэдэн ч галт зэвсэг худалдан авч болох учраас баасан гаригт худалдаалагдсан галт зэвсгийн тоо хүсэлт гаргасан хүмүүсийн тооноос хэд дахин их ажээ.

Энэ сарын эхээр шүүхээс галт зэвсэг эзэмших эрхийг нь хориглосон байсан АНУ-ын нисэх хүчний халагдсан цэргийн алба хаагч галт зэвсгээр Техасын нэгэн сүмд 25 хүнийг буудаж хөнөөсөн хэрэг гарснаас хойш галт зэвсэг эзэмшигчдийн хувийн мэдээллийн хяналтын системийг шинэчлэхийг ерөнхий прокурор Жефф Сешн тушаасан. Энэ мэт галт зэвсгийн хяналттай холбоотой хуулийг чангатгах тухай маргаан улам гаарч буйгаас галт зэвсэг эзэмших хүсэлтэй иргэдийн тоо улам нэмэгдэж байгаа юм байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж