Кубад орон нутгийн сонгууль болов

Хуучирсан мэдээ: 2017.11.27-нд нийтлэгдсэн

Кубад орон нутгийн сонгууль болов

Кубад орон нутгийн сонгууль болов

Кубад ням гаригт орон нутгийн сонгуулийн урьдчилсан санал хураалт  болж, олон сая сонгогч саналаа өгснийг Кастрогийн эриний төгсгөл ирлээ хэмээн ажиглагчид бичиж байна.

Орон нутгийн сонгуулийн санал хураалт Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастрогийн нас барснаас нэг жилийн дараа болж байгаа юм. Ням гаригийн сонгуулиар сонгогдсон Кубын үндэсний шинэ ассамблейн гишүүд 2018 оны хоёрдугаар сарын 24-нд ерөнхийлөгч Раул Кастрогийн залгамжлагч, шинэ ерөнхийлөгчийг сонгох ажээ.  2008 онд Кубын ерөнхийлөгчөөр сонгогдохдоо Раул Кастро хоёр таван жилийн бүрэн эрх хэрэгжүүлсний дараа огцорно хэмээн мэдэгдэж байсан.

Ах дүү Кастро 1959 оноос хойш Кубын хувьсгалт засгийн газрыг тэргүүлж байгаа юм. Раул Кастро 2021 он хүртэл Кубын коммунист намын тэргүүн хэвээр байх ажээ. Үндэсний шинэ ассамблейн 12,515 суудлын төлөө ням гаригийн сонгуульд 27,000 орчим нэр дэвшигч өрсөлдсөн юм.  Сонгуулийн дүнд өнөөдөр зарлах  ажээ.

Мужийн болон үндэсний ассамблейд нэр дэвшигчдийг Коммунист намын үйлдвэрчний эвлэл зэрэг байгууллагууд тодруулдаг байна. Раул Кастрогийн залгамжлагч гэгдэж буй Кубын дэд ерөнхийлөгч Мигел Диаз-Канел сонгуулийн үйл явцыг шударга болсон хэмээн магтсан ч 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эсэх талаар ярихаас татгалзсан байна.

Кубад сонгуулийн кампанит ажил явуулах хориотой учраас нэр дэвшигчдийн нэрсийг намын хурлын үеэр олон нийтэд зарладаг. Гэвч нэр дэвшигч заавал коммунист намын гишүүн байх албагүй, бие даан нэр дэвшигч ч олон байдаг.

Энэ удаагийн сонгуульд сөрөг хүчний бүлгээс 160 гаруй хүн нэр дэвшсэн боловч улсын аюулаас хамгаалах хүчин хориг тавьсан учраас нэг нь ч сонгуульд өрсөлдөөгүй ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж