Өнгөрсөн долоо хоногт болсон МАН-ын их хуралтай холбогдуулж, намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ үеэр намын Ерөнхий нарийн бичгийн дарга болон нарийн бичгийн дарга нарыг улираан томилсон талаар онцлов.
Тодруулбал, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар 2016 оноос хойш ажилласан Д.Амарбаясгалан 1283 төлөөлөгчийн 74,5 хувийн саналаар сонгогдсон бол намын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг мөн улираан сонгож, үүрэгт ажлаа үргэлжлүүлэх үүрэг хүлээлгэжээ.
Ц.Бат-Энх нь 2016 оны арванхоёрдугаар сард болсон МАН-ын Бага хурлаар намын нарийн бичгийн даргаар томилогдсон юм.
Тэрээр “Эрдэнэт” үйлдвэрийн Хүний хөгжлийн асуудал хариуцсан захирлаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн асан Ц.Батаагийн төрсөн дүү гэдгээрээ олонд танигдсан нэгэн билээ.
Ш.ЧИМЭГ