Б.Батсайхан: Хууль бусаар лиценз шилжүүлж, олгосон хэргүүдийг шалгуулна

Хуучирсан мэдээ: 2017.11.27-нд нийтлэгдсэн

Б.Батсайхан: Хууль бусаар лиценз шилжүүлж, олгосон хэргүүдийг шалгуулна

Б.Батсайхан: Хууль бусаар лиценз шилжүүлж, олгосон хэргүүдийг шалгуулна

Геологич Б.БАТСАЙХАН

Геологич Б.Батсайхан зарим хууль бус лиценз олголтын талаарх өөрт байгаа мэдээллийг прокурорын байгууллагад гаргаж өгөх болсон талаараа өнөөдөр /2017.11.27/ мэдээлэл хийлээ. 

Ашигт малтмалын тусгай лицензийг хууль бусаар олгож байгаа эсэх асуудлыг судлахыг Ажлын хэсэг Улсын ерөнхий прокурорын газрын дэргэд байгуулагдсан. Тэрбээр өөрийнх нь дэлгэх мэдээллүүд уг ажлын хэсгийнхэнд хэрэг болно гэж үзэж байгаа аж. Түүний ярьсан зүйлсээс товчлон хүргэе.

Б.Батсайхан:

  • …Одоогоос долоон жилийн өмнө буюу 2007 онд  “Айвенхоу майнз” компани Өмнөговь аймгийн урд хэсэгт орших нүүрсний ордын 35 ширхэг хайгуулын тусгай зөвшөөрлийг тухайн үеийн ханшаар буюу 75 сая канад доллараар “Саусгоби сэндс” компанид хууль зөрчин шилжүүлсэн. Ингэхдээ улсад нэг ч төгрөгийн татвар төлөөгүй, зугтсан…
     
  • …Ашигт малтмал, газрын тосны газар /АМГТГ/-аас хаалттай тендер зарлан, хууль бусаар Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Жинст сумдад байх талбайд 20883 тоот хайгуул хийх тусгай зөвшөөрлийг гадны хөрөнгө оруулалттай компанид олгосон. Энэ  тусгай зөвшөөрлийн талбайн хоёр талд нь “Эрдэнэ Монгол” компанийн алт, молебдиний ордууд илэрсэн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай байсан…
     
  • …Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг “Болд төмөр Ерөө гол” компанийн эзэмшдэг ордын талбайтай залгаа орших ашигт малтмалын нөөцтэй хэсэг талбайд хайгуул хийх тусгай зөвшөөрлийг 2009 онд АМГТГ-ын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсээс “Миллениумдиггерс” компанид хууль зөрчин өгсөн. 2010 онд энэхүү хууль бус үйлдлийг  нийслэлийн Захиргааны хэргийн шүүх, Улсын дээд шүүхэд хэлэлцээд, “Миллениумдиггерс” компанийн хууль зөрчиж авсан хайгуулын тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох шийдвэр гаргасан байдаг. Гэтэл одоо маргаан дагуулсан талбайн нэг хэсэг нь “Болд төмөр Ерөө гол” компанийн эзэмшилд шилжсэн…

Энэ мэт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох журам, Ашигт малтмалын тухай хуулийг зөрчин эрх мэдэл, албан тушаалаа ашиглан ашиг сонирхлын зөрчилтэйгөөр ашигт малтмалын нөөцтэй газруудад хайгуул хийх эрхийг гадны болоод дотоод компаниудад өгсөн хэд хэдэн зөрчил бийг геологич Б.Батсайхан онцолсон юм. Тэрбээр дээр дурьдсанчлан хууль зөрчсөн үйлдлүүдийн мэдээллийг баримт, нотолгоотойгоор хуулийн байгууллагад гарган өгч, шалгуулна гэж мэдэгдэв. 

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж