2011 оны 08 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун зүгийн нутгаар үүлшиж, хойд хэсгээр түр зуурын бороо орно Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар болон говийн нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгаар 30-35 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 23-25 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 23-25 градус дулаан байна.
2011 оны 08-р сарын 09-нөөс 08-р сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
цаг агаарын урьдчилсан төлөв:
9-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 10,11-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 12-нд зарим нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 9-нд Алтайн уулархаг нутгаар , 10-нд баруун болон төвийн нутгаар секундэд 12-14 метр, 11-нд нутгийн төв хэсгээр, 12-нд говь талын нутгаар секундэд 16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн баруун хэсгээр сэрүүснэ.
Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн
www.tsag-agaar.mn