Оросууд хүүхэдтэй болохыг яарахгүй байна

Хуучирсан мэдээ: 2017.11.27-нд нийтлэгдсэн

Оросууд хүүхэдтэй болохыг яарахгүй байна

Оросууд хүүхэдтэй болохыг яарахгүй байна

Сүүлийн арван жилийн дүнгээр хүүхэд төрүүлэхийг яарахгүй байгаа иргэдийн тоо 25 хувиас 40 хувь болж нэмэгдсэнийг Нийгмийн санаа бодлыг тандах төвийн судалгаа харуулжээ.

Судалгаанд оролцогчдын 40 хувь нь “Одоо хүүхэд төрүүлэхэд таатай үе биш” гэж  үзсэн байна. Гэхдээ 45-аас дээш насныхан энэ байр суурийг илүүтэй дэмжжээ. 45-аас дээш насныхны 49 хувь нь “Хүүхэд төрүүлэхэд таагүй үе” гэсэн бол 34-өөс доош насныхны 34 хувь энэ байр суурийг дэмжсэн байна.

Судалгаанд оролцогчдын 20 хувь нь “Нэг хүүхэдтэй” гэсэн бол 13 хувь нь хоёр хүүхэдтэй байжээ. Харин “Дөрвөөс дээш тооны хүүхэдтэй” гэж дөнгөж дөрвөн хувь нь хариулжээ. Хүүхэд нь том болсон иргэдийн 54 хувь нь “Дахиж хүүхэд төрүүлэх бодолгүй” гэсэн бол дөнгөж долоон хувь нь “Ойрын үед дахин хүүхэдтэй болно” гэж хариулжээ.

Хүүхэдтэй болохыг яарахгүй байгаа шалтгаануудыг хүүхдэд олгодог тэтгэмж бага /24 хувь/, хүүхэд хүмүүжүүлэх газар хангалтгүй /21 хувь/, амьжиргааны өртөг өндөр /15 хувь/, хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээ тааруу /14 хувь/ хэмээн нэрлэжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж