МАН дөрвөн шижигнэсэн залуугаар удирдуулах боллоо

Хуучирсан мэдээ: 2017.11.27-нд нийтлэгдсэн

МАН дөрвөн шижигнэсэн залуугаар удирдуулах боллоо

МАН дөрвөн шижигнэсэн залуугаар удирдуулах боллоо

МАН-ын 28-р Их хурал болж, намынхаа удирдлагад салхи орууллаа. Намын Удирдах зөвлөлөө юутай ч 29 гишүүнээр батлав. Шинээр бүрдсэн Удирдах зөвлөлд У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Ц.Бат-Энх, М.Энхболд, Л.Энх-Амгалан, Д.Хаянхярваа, Я.Содбаатар, Б.Саранчимэг, Ө.Энхтүвшин, Г.Занданшатар, Ц.Цогзолмаа, Ж.Эрдэнэбат, С.Батболд, Т.Аюурсайхан, Г.Солтан, С.Бямбацогт, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат, Ц.Гарамжав, М.Оюунчимэг, Г.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл, О.Содбилэг, Ж.Ганбаатар, Д.Оюунхорол, Сү.Батболд, Ч.Улаан, Ц.Нямдорж нарын гишүүд сонгогджээ.

Өмнөх Удирдах зөвлөлд байсан Б.Бат-Эрдэнэ, Х.Булгантуяа, Д.Гантулга, Т.Гантуяа, Ц.Даваасүрэн, Ц.Сандуй, С.Төмөр-Очир, Н.Төмөрхүү, Д.Тэрбишдагва, Ч.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар, Н.Энхболд нарыг хасчээ.

Энэ онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялагдал хүлээсний хариуцлагыг хоёр ч хүн үүрээд байна. Төрийн албыг зарж 690 тэрбумыг босгоно гэсэн бичлэг МАН-ыг энэ сонгуульд ялагдуулах гол шалтгааны нэг болсон гэж үзэж, НИТХ-ын дарга, нийслэлийн намын хорооны дарга Ц.Сандуйг огцруулсан. Сая болсон Их хурлаар намын дарга М.Энхболд хариуцлагаа хүлээж албан тушаалаа өгсөн.

Ингэснээр тэдний орыг хэн залгах тухай нэлээд яригдсаны эцэст 28-р Их хурлаар цэглэгдлээ. Өөрөөр хэлбэл, МАН-ын дараагийн удирдагч нарыг тодрууллаа. Намын даргаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх олонхийн саналаар сонгогдож, генсекээр Д.Амарбаясгалан, нарийн бичгийн даргаар Ц.Бат-Энх улиран ажиллах боллоо.

Харин НИТХ-ын даргаар С.Амарсайхан сонгогдон ажиллаж эхлээд байна. Ийнхүү МАН дөрвөн сайхан, шижигнэсэн залуугаар удирдуулах боллоо. Тэд хэрхэн ажилласнаас энэ намын төдийгүй улс орны хувь заяа шалтгаална. Тэд хувийн болон намын өчүүхэн эрх ашгийг биш улс орны эрх ашгаа том харж ажиллавал Монгол Улс л хөгжинө. Үгүй бол тэдний өөрсдийн карьер ч залуугаараа дуусна гэсэн үг.

Авууштай нь энэ дөрөв нэг тал байсан, цаашид тэгж ажиллах байх. Хар үгээр хэлэхэд тэдэнд МАН итгэл хүлээлгэлээ. Даах эсэхийг 2020 онд харах биз. МАН-ын 100 жилийн ойг ямар хүрээнд тэмдэглэх вэ гэдэг энэ дөрвөөс хамаарах боллоо. Гэхдээ энд нэг дурдахгүй өнгөрч болохгүй зүйл бол МАН-ынхнаас одоо биенийгээ чадах, доош чангаах гэж улс орон хорлохоо боль гэж хэлмээр байна.

Эх сурвалж: mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж