Ж.Амарсанаа Ерөнхийлөгчид зөвлөнө

Хуучирсан мэдээ: 2017.11.27-нд нийтлэгдсэн

Ж.Амарсанаа Ерөнхийлөгчид зөвлөнө

Ж.Амарсанаа Ерөнхийлөгчид зөвлөнө

Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа өнөөдөр /2017.11.27/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр томилогджээ.

Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчдөө зөвлөөд, зөвлөөд явчихна шүү дээ. Үнэмлэхээ аваад, гэрээгээ зурчихлаа. Засгийн Газар, Эрүүл мэндийн яам маань сайхан хамтарч ажиллана гэж найдаж байна. Зорилго нэг учраас болох байлгүй дээ. Найзууд та бүхэн маань эрүүл мэндийн бодлого, салбартай холбоотой санал гомдлоо харамгүй хэлээрэй. Хичээж ажиллана аа! Орон тооны биш учраас цалин, хангамж авахгүй, та бүхний татвараас хумслахгүй. Зөвхөн итгэл үнэмшлээрээ зүтгэнэ” хэмээн өөрийн фэйсбүүк хуудаснаа мэдээлсэн байна. 

Т.НОМИН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж