БНМАУ-ын анхдугаар Бага хурал хуралдав (1924.11.29)

Хуучирсан мэдээ: 2017.11.27-нд нийтлэгдсэн

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

БНМАУ-ын анхдугаар Бага хурал хуралдав (1924.11.29)

1911.11.30 Халхын хүрээний бүх хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газар хэмээх түр Засгийн газар байгуулав.

1924.11.29 БНМАУ-ын анхдугаар Бага хурал хуралдаж, Бага хурлын тэргүүлэгчдийг П.Гэндэн даргатай, Ардын засгийн газрыг Б.Цэрэндорж тэргүүнтэйгээр байгуулжээ. Улсын Бага хурлын нарийн бичгийн даргаар Ламжавыг сонгосон байна.

1934.11.27 ЗХУ, БНМАУ-ын хооронд харилцан туслалцах аман гэрээ байгуулагдав.

1988.11.28 БНМАУ, БНХАУ-ын Засгийн газар хооронд Монгол, Хятадын хилийн дэглэм, хилийн асуудлыг зохицуулах тухай гэрээ байгуулав.

1991.11.25 Монголын ардын армийн албан хаагчид цэргийн шинэ тангараг өргөв.

2011.11.28 Шилдэг бүтээл туурвисан О.Батсайхан, Д.Болд, Ж.Баатархүү, Ц.Туяа, Ч.Ганзориг нарт Төрийн соёрхол хүртээв.

2015.11.30 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь Конвенцийн талуудын Төр, засгийн нарын XXI уулзалтад оролцож, үг хэлэв.

2015.12.01 ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал И.Бокова Монголд айлчилж, Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг Дэлхийн өвд бүртгэсэн тухай Батламж бичгийг гардуулав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж