ОХУ-д түр оршин суух иргэдийн квотыг тогтоов

Хуучирсан мэдээ: 2017.11.27-нд нийтлэгдсэн

ОХУ-д түр оршин суух иргэдийн квотыг тогтоов

ОХУ-д түр оршин суух иргэдийн квотыг тогтоов

ОХУ-ын Засгийн газар ирэх 2018 онд ОХУ-д түр оршин суух гадаад иргэдийн квотыг тогтоосон тухай өнгөрсөн Баасан гаригт /2017.11.24/ мэдээллээ.

Засгийн газрын албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр ирэх онд гадаадын 90360 иргэнд түр оршин суух зөвшөөрөл олгох аж. Энэ нь өнгөрч буй 2017 онтой харьцуулахад гадаад иргэдийн квот багассан гэсэн үг. 2017 онд 110160 иргэнд зөвшөөрөл олгох квотыг баталж байсан юм.

Түр оршин суух иргэдийн квотыг Холбооны бүрэлдэхүүнд багтдаг засаг захиргааны нэгжүүдээс авсан захиалга болон эдийн засаг болоод дүрвэгч, цагаач иргэдийн ерөнхий хөдөлгөөнтэй уялдуулан гаргадаг байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж