Ньюс хөтөч: Томилгооны сонсголын асуудлаар хуралдана

Хуучирсан мэдээ: 2017.11.27-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Томилгооны сонсголын асуудлаар хуралдана

Ньюс хөтөч: Томилгооны сонсголын асуудлаар хуралдана

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 19-21 градус, бусад хэсгээр 14-16 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн, оройдоо хүйтний эрч чангарна.

БАР, НОХОЙ ЖИЛТЭНД САЙН ӨДӨР

Сумъяа гараг. Билгийн тооллын 9, Шувуун хушуут одтой, шар морь өдөр. Өдрийн наран 8 цаг 17 минутад мандан, 17 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

10.00

  • Архивын ерөнхий газраас Үндэсний төв архивт хадгалагдаж байгаа хосгүй үнэт гэрэл зураг, баримт бичгийн үзэсгэлэнг толилуулна. Архивын ерөнхий газрын байранд нээгдэнэ.
  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдана.
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис Хаан” танхимд хуралдана.

10.30

  • Шадар сайд Ө.Энхтүвшин Мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзана. Уулзалт Монголын хүүхдийн ордонд болно.
  • Нийслэлийн ‘Нээлттэй цаг’-т Чингэлтэй дүүргийн удирдлагууд оролцож, мэдээлэл өгнө. ‘Хангарьд’ ордонд болно.

11.00

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, ажлын байрыг нэмэгдүүлэх “Lead talks” хөтөлбөрийн талаар “Lead Mongolia” төслийн багаас Live conference center-т хэвлэлийн бага хурал зарлалаа.
  • “Архивын албаны үүсэл хөгжил, уламжлал шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг орчин цагийн архивын алба үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулна.  Архивын ерөнхий газарт болох хуралд нийт 32 эрдэмтэн, судлаачид оролцох бөгөөд архивын албаны үүсэл хөгжил, архивын сан хөмрөгийн ховор чухал баримтууд, архивын хадгалалт хамгаалт, төрийн архивыг цахимжуулах, архивын хосгүй үнэт баримтыг илрүүлэх, сан хөмрөгөө баяжуулж, нөхөн бүрдүүлэлт хийх техник эдийн засгийн үндэслэл зэрэг онц сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүлнэ.

12.00

  • Ашигт малтмалын лицензийн хууль бус олголт болон 30 гэр бүлтэй холбоотой гэх мэдээллийг шалгах ажлын хэсэг УЕПГ-ын дэргэд байгуулагдаж байгаа талаар мэдээлэл хийнэ.

  • ‘Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл’ ТББ-ын удирдлагаас Зөвлөлийн үйл ажиллагаа, хилийн чанад дахь монголчуудын болон ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татах асуудлаар төр, засгийн удирдлагуудад явуулсан шаардлагын талаар  Live conference center-т мэдээлэл хийнэ.

  • Монгол Улсын Гавьяат жүжигчин, СУИС-ийн Хүндэт профессор, Монголын бий биелгээний дэг сургалтыг үндэслэгч Д.Нанжидын ‘Бүжгийн урлагт 70 жил’ ойн баярын үйл ажиллагааны талаар ‘Монгол ньюс’ мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

14.00

  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  Төрийн ордны “В” танхимд хуралдана.
  • Мал амьтны, эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордны 334 тоот өрөөнд болно.
  • УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын 21 гишүүдээс гаргасан томилгооны сонсгол хийх тухай асуудлыг судлах үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордны “Г” танхимд болно.

16.00

  • Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордны “В” танхимд болно.

ӨНӨӨДРИЙН ЭВЕНТ

15.30

  • Их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулах “Монголоо хэн сайн мэдэх вэ?” тэмцээн МУИС-ийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн байранд болно.

19.00

  • Ziferblat Ulaanbaatar-аас сэтгэлзүйн лекц зохион байгуулна. НҮБ-ын хүн амын сангийн төслийн арга зүйч Д.Өлзий оролцож, сэтгэл заслын техникуудын талаар дэлгэрэнгүй яриа өрнүүлнэ. Хаана: Өргөө 2 кино театрын замын эсрэг талд Монголын Залуучуудын холбоо 3 давхарт
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж