Долоо хоногийн өрнийн зурхай

Хуучирсан мэдээ: 2017.11.26-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай

Долоо хоногийн өрнийн зурхай

ХОНЬ: Алдаагаа засч, мухардлаас гарах үе. Таны шийдэмгий бус байдал таныг зовоож байна. Долоо хоногийн эхээр санхүүгийн асуудлаа шийдвэрлэхэд таатай. Ажил хэрэгт үйл явдал өрнүүн, завгүй өдрүүд үргэлжилнэ.  Долоо хоногийн сүүлээр гэртээ байж, сайтар амрахыг хүсэх бололтой. Эрүүл мэнддээ анхаарч, дотор эрхтний өвчнийг эмчлүүлэхэд тохиромжтой.

ҮХЭР: Таны хүсэл тэмүүлэл, амбиц амжилтад хөтөлнө.  Тэр боломж нь шинэ албан тушаалд дэвших эсвэл хуучин байраа шинээр солихын алин ч байж мэднэ. Долоо хоногийн дундуур мөнгө, санхүүтэй холбоотой асуудал үүсч болзошгүй.  Хайр дурлалын харилцаанд таатай өдрүүд ирж байна. Гэхдээ яаран дүгнэлт хийх хэрэггүй.

ХАМТАТГАХ: Ажил хэрэгт буулт хийх шаардлагатай тулгарна. Ухаалаг хамтатгахынхан эдгээр өдрүүдэд томоохон зарлагыг хойшлуулна. Романтик харилцаандаа бага зэрэг адал явдлыг нэмснээр энэ нь та нарын холбоог бэхжүүлэхэд тусална. Амралтын өдрүүдийг гэр бүлийн хүрээ эсвэл найз нөхдийнхөө хүрээнд өнгөрүүлээрэй.

МЭЛХИЙ: Өөрийн бодлоо бодит ажил болгох хэрэгтэй. Ямар ч эхэлсэн  амжилттай дуусах болно. Нийгмийн олон төрлийн үйл ажиллагаанд оролцох хэрэгтэй болно. Гэхдээ хэтэрхий олон зүйл рүү үсчих хэрэггүй. Хуулийн асуудлууд таны санааг зовоож тавгүйтүүлэх бололтой. Хэн нэгний хэрэгт хөндлөнгөөс оролцох, батлан даалт гаргах хэрэггүй. Хайртай дотны хүндээ сэтгэлээ нээлттэй илэрхийлэх нь харилцааг улам дотно, найрсаг болгоно.

АРСЛАН: Оюун санаа хүчирхэгжиж, бодол цэгцэрч, олон асуудлын хариултыг олж чадна. Их ажил амжуулах эрч хүчтэй долоо хоног хүлээж байна. Од эрхэс таныг буруу зүгт явж буйг анхааруулж байна. Хялбар олз хайх нь том гарз авчирч болзошгүй. Гэр бүлийнхний зөвлөгөөг сонсож, зөрүүдлэхээ болох хэрэгтэй. Ажилдаа чин сэтгэлээ зориулж, алдаа гаргахаас сэрэмжлээрэй. Санхүүгийн хувьд асуудал үүсэхгүй.

ОХИН: Чухал сонголт таны өмнө тулж иржээ. Ямар ч сонголт хйисэн үр дүн амьдралд чинь маш том өөрчлөлт авчирна. Дотоод сэтгэлээ чагнаж, гэр бүлийнхэнтэйгээ зөвлөх нь танд бага зэрэг дэм өгнө. Санхүүгийн шинэ эх үүсвэрийг нээж, орлогоо нэмэгдүүлээрэй. Хамт олон, найз нөхдийн урилгаас татгалзах хэрэггүй. Цагийг зугаатай өнгөрүүлж, стрессээ тайлаарай.

ЖИНЛҮҮР: Сэтгэл санаа өөдрөг, эрч хүчтэй долоо хоног. Ажил, бизнесийн үйл хэрэг удааширч, таныг бухимдуулах бололтой. Ажлын ачааллаа зохицуулж, цаг хэмнэхийг хичээгээрэй. Санхүүгийн хувьд өнгөрсөн долоо хоногоос бага зэрэг дээрдэнэ. Найз нөхдийн хүрээнд бяцхан баяр тэмдэглэх эсвэл баяртай үйл явдал тохиолдоно.

ХИЛЭНЦЭТ: Сэтгэл зүрхээ илчлэх, чухал илтгэл тавих зэргээр бусдад өөрийгөө нээх долоо хоног угтаж байна. Хайр дурлалын харилцаа бүтэмжтэй байна. Санхүү, мөнгөний хүндрэл учрахгүй. Ажил төрөл бүтэмж муутай эсвэл хэн нэгний далд явуулгаас үүдэн удааширч болно. Найз нөхөд, хамт ажиллагсадтайгаа баяр тэмдэглэж магадгүй. Ухаан санаагаа алдаж, бусдын өмнө алдаа гаргахаас болгоомжлоорой.

НУМ: Удаан хугацаанд мэдрээгүй сэтгэлийн амар амгалан, баяр хөөрийг мэдрэх болно. Энэ долоо хоногт та ямар ч ажлыг хурууныхаа үзүүрээр л хялбар гүйцэтгэх хэмжээний эрч хүч дүүрэн байна. Гэхдээ гэр бүл, хамт олны ахмад настнуудтай   үл ойлголцол үүсч болзошгүй. Харилцаандаа анхаарч, хов хөөцөлдөхгүй байсан нь дээр. Мөнгө санхүүгийн багахан хүндрэл үүсч болзошгүй.

МАТАР: Танд дэлхийн санхүүгийн хямрал хүчтэй нөлөөлж байх шиг санагдана. Хэн нэгнээс мөнгө зээлэх эсвэл санхүүгийн дэмжлэг авахад буруудахгүй. Одоогийн байгаа байдал тань өнгөрсөнд хийсэн сонголтын чинь үр дүн гэдгийг санах хэрэгтэй. Гэхдээ ирээдүй тань ямар байх нь одоогоос шалтгаална. Ажил хэрэг амжилттай  байх бөгөөд нэр нөлөө бүхий эрхмээс дэмжлэг авч чадна.

ХУМХ: Шинэ ажлын долоо хоног өрнүүл үйл явдлаар дүүрэн байна. Хилийн чанад руу аяллаар болон ажлаар явахыг үгүйсгэхгүй. Аливаа үйл ажиллагаанд амжилт гаргахад таны бүтээлч санааг амьдралд хэрэгжүүлэх чадвар хурц ухаан, оюуны өндөр чадавх, шийдэмгий байдал чинь тусална. Өөрчлөлт шинэчлэлтийн хойноос хөөцөлдөхгүй байхыг одод зөвлөж байна. Санхүүгийн асуудлууд сайжирч долоо хоногийн төлөвлөгөө болон болох үйл явдлууд нэмэгдэнэ. 

ЗАГАС: Ажил төрлийн хувьд дундаж долоо хоног байх болно. Таны сэтгэл санаа баярын уур амьсгалаас шалтгаалаад дэврүүн, хөөрүү байх бололтой. Нэг дор олон асуудал шийдэх хэрэгцээ гарснаар нэлээд бухимдангуй нөхцөл байдал үүснэ. Албан бичиг, гэрээ хэлцэлтэй холбоотой ажилд няхуур хандаж, алдаа гаргахаас сэргийлээрэй. Дархлаа дэмжих бүтээгдэхүүн хэрэглэхэд гэмгүй. Орлого нэмэгдэж, эртнээс төлөвлөсөн худалдан авалтаа хийж чадна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж