“Кино код” нэвтрүүлэг хөгжмийн зохиолчоо хайсаар…

Хуучирсан мэдээ: 2011.08.08-нд нийтлэгдсэн

“Кино код” нэвтрүүлэг хөгжмийн зохиолчоо хайсаар…

“Кино код” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Азийн шилдэг бүтээл “Шар нохойн там” киноны хөгжим дээр ажиллассан “Бөртэ” хамтлагийн ахлагч Д.Ганпүрэв, ятгачин Ч.Мөнх-эрдэнэ нар оролцлоо.



Танай хамтлаг хэдэн киноны хөгжим дээр ажилсан бэ?



Бие даан “Шар нохойн там” киноны хөгжмийг бичсэн . Бусад нь гол төлөв чимэглэл хөгжим , Бөртэ хамтлагийн уран бүтээлээс тухайн кинонд тохируулан сонгосон бүтээлүүд байдаг.



"Шар нохойн там” киноны хөгжмийн тухай ярьвал?



Тухайн үед анх хөгжмийн саналыг дургүйцэж хүлээж авсан. Яагаад гэвэл би олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөгжмийн зохиолч биш тиймээс олон чадварлаг уран бүтээлчдийг санал болгосон л доо. Гэсэн хэдий ч хүлээн авалгүй тэд “Ганпүрэв ээ бидний киноны жанр хийгээд сэтгэлгээнд танай хамтлагын уран бүтээл илүү ихээр тохирно. Зөвхөн та л ажилла . Тэгвэл бидний бүтээл илүүтэй амилах гээд байна” гэж хэлсэн. Ингээд л саналыг нь хүлээж авсан. Уг кино бол их сонирхолтой . Нүүдэлчин ахуйг харуулдаг ба гол хөгжмийн зохиолын сэдэв бол нүүдэл байсан. Хөгжмийн гол санааг хөсөг тэрэгний дугуйны гяхрах чимээ надад хэлж өгсөн.



Зохиогчийн эрхийн талаарх таны бодол?



Олон улсын хэмжээнд киноны хөгжмөөс авч оруулахаар гэрээний дагуу оролцсон уран бүтээлчийн нэр ордог .Мөн өөрийн бие даасан Олон улстай харилцах өмгөөлөгчтэй байх хэрэгтэй. Жишээлбэл бид “Ингэн тэмээний нулимс” кинон дээр Санги багшаас “Тэмээчин ээж” бүтээлийг зохиолчийн эрхийн дагуу зөвшөөрөл авч найруулан тоглосон.



Чингисийн “Эр хоёр загал” киноны аялгуун дээр нь хэрхэн ажилласан бэ?



Уг кино нь өөрөө их хөгжимлөг. Гол дүрийн дуучин амьдрал дээрээ чадварлаг дуулдаг. Эргэн тойронд нь хөгжим эгшиглэсээр байдаг тиймдээ ч чимэг хөгжим дээр ажилласан.



“Ингэн тэмээний нулимс”, “Шар нохойн там” гээд танай хамтлагийн хөгжим дээр ажилласан кинонууд дэлхийд Монголын нэрийг цуурайтуулж байна. Өөрсдийн бүтээлээр бахархах сэтгэл төрдөг үү?



Энэ хоёр кино дэлхийн анхааралыг Монголруу чиглүүлж чадсан. Жуулчид асар ихээр нэмэгдсэн. Мөн техник технологи хөгжиж, хотжих тусам тухайн кинонууд түүх болон үлдэнэ дээ гэж боддог. Мөн бид европт “Beatles” хамтлагын дууг тоглосон чинь хүмүүс та нар монгол аялгуугаа л тогло гэж байсан.



Ер нь хөгжмийн зохиолч гэж хэнийг хэлэх вэ?



Авъяас гэдэг бол заавал мэргэжилтэй байна гэсэн үг биш. Би энэ нийгмийн сэтгэлгээнд дипломын гардаагүй ч зохиосон, бүтээсэн зүйлтэй хөгжмийн зохиолч гэж боддог.



За баярлалаа. Танай хамтлагийн уран бүтээлд өндөр амжилт хүсье.



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж