Нийслэлийн эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд улирлын томуугийн вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулж байна. Энэ сарын 24-ний байдлаар, нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн вакцинд нийт 51361 хүн хамрагджээ. Тодруулбал, улирлын томуугийн вакцинаар өндөр настан, архаг өвчтэй 11213 хүн, эрсдэлт бүлгийн 1091 хүүхэд, жирэмсэн 1550 эмэгтэй, сонгогдсон цэцэрлэгийн 21107 хүүхэд, 3533 цэцэрлэгийн багш, 6344 сургуулийн багш, эрүүл мэндийн байгууллагын 3596 ажилчин, бусад байгууллагын 2339 албан хаагч, сайн дурын дархлаажуулалтанд 588 иргэнийг хамруулсан байна.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР