Соёл урлагийнхан чуулна

Хуучирсан мэдээ: 2017.11.26-нд нийтлэгдсэн

Соёл урлагийнхан чуулна

Соёл урлагийнхан чуулна

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар хамтран “Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган”-ыг энэ сарын 29-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Энэхүү чуулганд аймаг, нийслэлийн соёл урлагийн байгууллагын удирдах ажилтны төлөөлөл болон соёл, урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг нийт 500 гаруй хүн оролцох юм.

Соёл, урлагийн ажилтны улсын чуулганы хүрээнд “Соёл урлагийн салбарын тогтвортой хөгжил, удирдахуйн шинэлэг хандлага” сургалт өнөөдөр эхэллээ.Тус чуулган нь “Соёл урлаг-Үндэстний дархлаа” гэсэн уриан дор зохион байгуулагдах юм байна.

Энэ үеэр “Ном хэвлэл ба уншигчийн оюуны хэрэгцээ’, ‘Соёлын болон байгалийн өв’, ‘Тоглолт, үзвэр үйлчилгээний чанар хүртээмж’, ‘Бүтээлч орон зай- дүрслэх урлаг’, ‘Дэлгэцийн урлаг дахь Монгол контент’, ‘Монгол дизайн’ гэсэн зургаан салбар хуралдаан  болох аж.

 Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж