Топ модель 10 сая төгрөгөөр шагнуулна

Хуучирсан мэдээ: 2017.11.26-нд нийтлэгдсэн

Топ модель 10 сая төгрөгөөр шагнуулна

Топ модель 10 сая төгрөгөөр шагнуулна

“Гоёл” бол загварын ертөнцийнхний хүсэн хүлээдэг наадам.  Загвар зохион бүтээгчид, загвар өмсөгчдийн шилдгийн  шилдгийг тодруулдаг “Гоёл-2018” наадам өчигдөр эхэлсэн. Тус наадамд 100 гаруй загвар өмсөгч оролцохоор бүртгүүлснээс 50 гаруй загвар өмсөгч шигшигдэн үзүүлбэр үзүүлж байна.   Дизайнерууд өдөр тутам, үндэсний, гоёлын, уран сэтгэмж гэсэн төрлөөр урласан хувцсаараа өрсөлдөж байна.

“Гоёл 2018” наадмын гала тоглолт, топ моделийг тодруулах ёслолын ажиллагаа энэ сарын 29-нд 18:00 цагаас Соёлын төв өргөөнд болно. Өнгөрсөн жилийн 29 дэх удаагийн “Гоёл” наадмаар топ моделийг тодруулаагүй. Учир нь топ моделийн шалгуур хангах оролцогч наадамд өрсөлдсөнгүй гэж шүүгчид үзсэн юм. Тэгвэл энэ жилийн топ моделийн шагнал 10 сая төгрөг гэнэ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж