Цэргийн төв эмнэлэг, Энэтхэгийн ‘BLK Super Specialty’ эмнэлгийн эмч нар хамтран үнэ төлбөргүй үзлэг хийхээр болжээ. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 5-7-ны өдрүүдэд Цэргийн төв эмнэлэг дээр үнэ төлбөргүй үзлэг хийгдэх бөгөөд үзүүлэхээр ирж буй иргэд сүүлийн гурван сарын дотор хийлгэсэн шинжилгээний бичигтэйгээ ирэх юм байна. Энэтхэг улсын Хавдрын төвийн захирал Панкаж Панде, доктор, профессор Санжэй Сингх Неги нар хүрэлцэн ирж энэхүү арга хэмжээнд оролцох гэнэ.
Холбоотой мэдээ