АНУ-ын долоо хоног тутмын “Time” сэтгүүл энэ оны онцлох хүнээр ерөнхийлөгч Дональд Трампыг нэрлэхээр болсон тухай жиргээнээс болж маргаан үүсчээ. Трамп баасан гаригт “Time” сэтгүүлийн оны хүнээр нэрлэгдэж магадгүй гэдгээ жиргэсэн аж. Харин сэтгүүлийн редакци Трампыг буруу ойлгосон гэж залруулга хийжээ. Тус сэтгүүл ирэх арванхоёрдугаар сарын 6-нд оны онцлох хүнийг нийтэд зарлах гэнэ.Трамп АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа өнгөрсөн 2016 онд тус сэтгүүлийн оны хүнээр нэрлэгдсэн юм. “Time” сэтгүүл 1927 оноос хойш олонд танигдсан, нөлөө бүхий хүнийг оны онцлох хүнээр нэрлэж ирсэн уламжлалтай.
Эх сурвалж:ВВС
Б.ТУЯА