Германд болсон хөл бөмбөгийн тэмцээнд Хятадын U20 багийн хийх тоглолт Түвдийн идэвхтнүүдийн жагсаалаас болж саатжээ. Германы Майнц хотноо өнгөрсөн долоо хоногт тоглолтын үеэр Түвдийн далбааг барьсан идэвхтнүүд жагсаал зохион байгуулснаар тоглогчид талбайг орхин явжээ. Түүнчлэн өөр гурван тоглолт төлөвлөсөн байсныг цуцалсан байна. Германы талаас идэвхтнүүдийн жагсаалыг хориглох эрх зүйн зохицуулалтгүй гэдгээ тайлбарлаж, тоглолтыг дахин товлохоо мэдэгджээ.
Түвд нь 1950 оноос хойш Хятадын автономит бүс нутаг болсон юм.
Эх сурвалж: ВВС
Б.ТУЯА