Аянга бууж, хоёр айл шатжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.08-нд нийтлэгдсэн

Аянга бууж, хоёр айл шатжээ

Архангай аймгийн Хотонт сумын Өндөр сант багийн Их бургастай гэдэг газарт энэ сарын 3-нд дуу цахилгаантай, аадар бороо орох үеэр тэнд зусч байсан А.Санги, Я.Даваасүрэн нарын хотонд аянга буужээ. Аянга гэр дээр нь буусан учир хоёр айлын зургаан хүн өмссөн хувцаснаасаа өөр зүйлгүй хоцорчээ. Азаар хүний амь эрсдээгүй ч галд нэг хүний баруун хөл гүн түлэгдсэнийг тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт яаралтай хүргэсэн байна. Хөнгөн түлэгдсэн хоёр хүнийг сумын эмнэлэгт эмчилж байгаа гэнэ. Айлуудын хаяанд машин, мотоцикль байсан нь аянгыг татсан байх магадлалтай хэмээн мэргэжлийн хүмүүс хэлж байна.Байгалийн аюулт үзэгдлээс болж орон гэргүй болсон хоёр өрхөд туслахаар Архангай аймгийн халамжийн хэсэг ажиллаж байгаа аж.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж