Гадаадад эмчлэх 39 өвчнөөс долоог нь эх орондоо эмчилж байна

Хуучирсан мэдээ: 2017.11.26-нд нийтлэгдсэн

Гадаадад эмчлэх 39 өвчнөөс долоог нь эх орондоо эмчилж байна

Гадаадад эмчлэх 39 өвчнөөс долоог нь эх орондоо эмчилж байна

Монголчууд гадаад улсад эмчлүүлж байсан 39 өвчнөөс долоог нь эх орондоо эмчилдэг болжээ. Эдгээрээс гурвыг нь  Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлэгт эх орондоо хямд өртөг, зардлаар эмчлүүлэх боломжтой болоод байгаа юм. Тус эмнэлэг нь дунд тархины багана бүтцийн байрлалтай мальформаци, гүрээний ба нурууны артерийн нарийсал, бөглөрлийн үеийн мэс засал, зүрхний хэм алдалтын үеийн аблаци эмчилгээг өөрсдөө оношилж, эмчилж байна.

2017 оны эхний арван сарын байдлаар зүрхний хэм алдагдсан аблаци эмчилгээг 100 гаруй хүн Монголдоо хийлгэжээ. Эрүүл мэндийн сайдын 119 дүгээр тушаалаар батлагдсан мэдрэлийн мэс заслын өвчнүүдээс гүрээний болон тархины судасны нарийслыг тэлэх, тэлэгч тавих, бөглөрлийг гаргах эмчилгээнүүдийг эх орондоо хийж эхэллээ. Мөн тархины судасны эмгэг сүлжээрэл, тархины сүлжээний цүлхэнгүүдийг судсан дотуурх эмчилгээний аргаар эмчилдэг болжээ. Эдгээр өвчнүүдийг 2018 оны нэгдүгээр сараас гадаад оронд зайлшгүй эмчлүүлэх өвчний жагсаалтаас хасах аж.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж