Д.Лүндээжанцан төрсөн өдрөө нижгэр тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2017.11.26-нд нийтлэгдсэн

Д.Лүндээжанцан төрсөн өдрөө нижгэр тэмдэглэв

Д.Лүндээжанцан төрсөн өдрөө нижгэр тэмдэглэв

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан 60 настай золголоо. Тэрбээр төрсөн өдрөө өчигдөр Тусгаар тогтнолын ордонд ойр дотныхонтойгоо нижгэр тэмдэглэж, тайлан тоглолтоо ч хийгээд амжсан байна. УИХ-д долоон удаа улиран сонгогдож, өвөрхангайчуудыг парламентад төлөөлж буй УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан МАН-ын ахмад, туршлагатай улстөрчийн нэг. Түүний төрсөн өдрийн цэнгүүний нэр нь “60 уран бүтээлийн үдэшлэг”. Д. Лүндээжанцангийн төрсөн өдрийн баярт намын нөхөд болон ойр дотны хүмүүс нь оролцсон байна.

Түүнийг УИХ-ын гишүүн, хуульч гэдгээс  яруу найрагч, уран бүтээлч гэдгийг нь мэдэх хүмүүс цөөхөн. Түүний зохисон олон сайхан дуунууд хит болж, Монголын ард түмний аялах дуртай дуунуудын нэг болсон. Сүүлийн 30 гаруй жил шүлэг бичиж, нилээд хэдийг нь дуу болгосон бөгөөд ханьдаа зориулсан “Зангаараа амраг” дуу нь одоо ч хит хэвээрээ.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж