Монголын сумо бөхийн холбоо мэдэгдэл гаргажээ

Хуучирсан мэдээ: 2017.11.26-нд нийтлэгдсэн

Монголын сумо бөхийн холбоо мэдэгдэл гаргажээ

Монголын сумо бөхийн холбоо мэдэгдэл гаргажээ

Монголын сумо бөхийн холбооноос өнгөрсөн Баасан гаригт мэдэгдэл гаргажээ. Харүмафүжи Д.Бямбадорж нь “Макүчи” зиндааны сумоч Таканоива А.Баасандоржийг зодсон гэх мэдээлэл Японд төдийгүй Монголд дуулиан тариад байгаа. Гэвч энэ хэргийн цаана ямар нэг учир байгаа эсэх, Харүмафүжи А.Баасандоржийг шилээр цохисон уу, үгүй юу гээд олон эргэлзээтэй асуудал байгаа учраас олон нийтийг худал мэдээлэлд автахгүй байх, үнэн зөв нь  тогтоогдтол буруу, зөрүү мэдээлэл тараахгүй байхыг уриалсан байна.

Энэхүү мэдэгдэлд “Сүүлийн үед сумогийн их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нь “Макүчи” зиндааны сумоч Таканоива А.Баасандоржийг зодож танхайрсан гэх мэдээлэл Японы төдийгүй Монголын хэвлэл мэдээлэл, интернет орчинд цацагдаж, олны анхаарлыг татаж байна. Үүнд олны танил зарим эрхэм эдгээр бөхчүүдтэй холбоотой асуудлыг зориудаар дэвэргэж, сумо сонирхогчдыг болон олон нийтийг талцуулах, нэг талыг барьсан мэдээллийг цацах зэрэг үйлдэл гарч байна. Тиймээс Монголын хоёр бөхийн цаашдын амьдрал болон спортын амжилтад сөргөөр нөлөөлж болзошгүй элдэв буруу мэдээлэл тараахгүй байх, хууль шүүхийн байгууллага эцсийн дүгнэлт гаргах хүртэл ул суурьтай хандахыг олон нийтэд уриалсан байна.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж