НҮБ-ын дөрвөн энхийг сахиулагч амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2017.11.26-нд нийтлэгдсэн

НҮБ-ын дөрвөн энхийг сахиулагч амь үрэгджээ

НҮБ-ын дөрвөн энхийг сахиулагч амь үрэгджээ

Баруун Африкийн Мали улсад баасан гаригт (2017.XI.24) НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргүүд халдлагад өртжээ. Халдлагын улмаас дөрвөн энхийг сахиулагч, Малийн нэг цэрэг амь үрэгдсэн байна. Одоогоор амь үрэгдсэн энхийг сахиулагчид аль улсын харьяалалтай болох нь тодорхойгүй байна.  Нигерийн хилийн ойролцоо болсон халдлагад 15 энхийг сахиулагч, нэг энгийн иргэн гэмтэж бэртжээ.

НҮБ нь 2013 оноос Мали улс дахь исламын зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг энхийг сахиулах ажиллагаа явуулж, тус улсыг тогтворжуулахаар ажиллаж байна. Мали улс дахь НҮБ-ын ажиллагаанд 146 энхийг сахиулагч амь үрэгдсэн нь хамгийн эрсдэлтэй оронд тооцогдож байна.

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж