ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагыг “гадны агент” буюу тагнуулын хэрэгсэл гэж үзэхийг зөвшөөрсөн хуульд гарын үсэг зурлаа. Оросын Russia Today (RT) агентлагийг АНУ-ын талаас тагнуулын байгууллага гэж зарласны дараа Кремлийн хууль тогтоогчид дээрх хуулийг боловсруулсан юм.
ОХУ-д АНУ-ын санхүүжилттэй есөн хэвлэл мэдээллийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Тухайбал, ‘Voice of America’, ‘Radio Free Europe/Radio Liberty’ зэрэг байгууллагууд Москвад үйл ажиллагаа явуулдаг.
Хэвлэл мэдээллийн шинэ хуульд гадаадаас санхүүжилт авдаг хэвлэл мэдээллийн байгууллагуудыг бүртгэж, тавих хяналтаа нэмэгдүүлэх аж. Үүнтэй төстэй хууль ОХУ-д өмнө нь байсан ч хэвлэл мэдээллээс бусад салбар буюу иргэний нийгмийн байгууллагуудыг чиглэсэн байжээ.
Эх сурвалж: ВВС
Б.ТУЯА