Улс тунхагласны баярын өдөр өнөөдөр тохиож буй. Үүнтэй холбогдуулан Монголын театрын музей үнэ төлбөргүй иргэдэд үйлчилж байна. 1973 онд Засгийн газрын шийдвэр гарч Монголын театрын музейг байгуулахаар шийдвэрлэсэн ч зориулалтын барилга байгууламжийн асуудлаас болж хойшлогдсоор 1991 оны гуравдугаар сарын 27 буюу Олон улсын театрын өдрөөр нээгджээ. Тус музей нь Монгол Улсын шинэ үеийн театрын урлагийн үүсэл хөгжлийг харуулсан уран сайхны мэргэжлийн музей юм.
Театрын музейгээс нэрт уран бүтээлчдийн хөрөг, дүрүүдийн уран зураг, шинэ цагийн ардын театрын анхны үүсэл, жүжгийн бүлгэм, ардын цэнгэлдэх хүрээлэнгийн талаар болон Монголын театрын уламжлал, Монгол кино урлагийн түүхэн хөгжил, 1940 оноос эхлэлтэй анхны баримтат болон уран сайхны киноны тухай, түүнд хэрэглэж байсан аппарат хэрэгсэл, хувцас, ардын уламжлалт хөгжмийн зэмсэг зэрэг үзвэрүүдийг үзэж болох юм байна.
Ш.ОЧ