16 настнууд андгай өргөж, иргэний үнэмлэхээ гардан авлаа

Хуучирсан мэдээ: 2017.11.26-нд нийтлэгдсэн

16 настнууд андгай өргөж, иргэний үнэмлэхээ гардан авлаа

16 настнууд андгай өргөж, иргэний үнэмлэхээ гардан авлаа

Төрийн ордонд өнөөдөр /2017.11.26/ 16 настнуудын төлөөлөл болох 850 сурагч иргэний үнэмлэхээ гардан авч, андгай өргөлөө. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Монгол Улсын Иргэний андгай өргөх” ёслол 15 дахь жилдээ болсон бөгөөд Монголын залуучуудын холбоо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгууллаа. 

Ёслолын ажиллагаанд 16 настнуудын төлөөлөл болсон 850 сурагч оролцож, салбар салбарын манлайлагч залуучуудаас иргэний үнэмлэхээ гардан авсан юм.  Жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг тус арга хэмжээнд энэ жил Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Төрийн соёрхолт ардын жүжигчин Н.Сувд, МУГЖ Т.Ариунаа, Киви хамтлагийн дуучин Д.Уламбаяр, загвар өмсөгч Э.Энхболд, загвар өмсөгч, дэлхийн мисс тэмцээний шилдэг 15 оролцогчийн нэг Ц.Энхжин нар 16 настнуудад иргэний үнэмлэхийг нь гардуулж өглөө.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж