11 аймагт зуд болох нөхцөл бүрдсэн гэв

Хуучирсан мэдээ: 2017.11.26-нд нийтлэгдсэн

11 аймагт зуд болох нөхцөл бүрдсэн гэв

11 аймагт зуд болох нөхцөл бүрдсэн гэв

Өвөлжилт хүндэрч, зам, даваа хаагдсан үед улсын нөөцийн зарим салбар, цэгээс малчдад өвс, тэжээл хүргэхэд тээврийн зардал их гарахын зэрэгцээ цаг алдах тохиолдол байдаг. Иймээс Баянхонгор аймгийн Баянцагаан, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Завхан аймгийн Түдэвтэй суманд улсын нөөцийн түр цэг байгуулж, өвс, тэжээл байршуулахаар болжээ.

Өнгөрсөн зун манай орны 80 орчим хувь нь гантай болон гандуу байсан бол намар цас, бороо холилдон орж, өдөртөө хайлмагтан шөнөдөө хөлдсөнөөс нийт нутгийн 60 орчим хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллээс үзвэл Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Төв, Булган, Хэнтий, Сүхбаатар аймагт зуд болох нөхцөл хэдийнэ бүрджээ.

Хур бороо багатай, өвс ногоо тааруухан ургасан болон хөрөнгө, санхүүжилтээс шалтгаалан ихэнх аймаг өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөө хангалтгүй бүрдүүлсэн. Тиймээс  төрөөс өвс, тэжээлийн бэлтгэлд 4.5 тэрбум төгрөгийг зарцуулахаар болсон.  Мөн аймаг, нийслэл, сум, дүүрэг 32 мянган тонн өвс, 13 мянган тонн тэжээл бэлтгэж аюулгүйн нөөц бүрдүүлэхээр болжээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж