Банкны хөрөнгийн доод хэмжээг 100 тэрбум болгоно

Хуучирсан мэдээ: 2017.11.26-нд нийтлэгдсэн

Банкны хөрөнгийн доод хэмжээг 100 тэрбум болгоно

Банкны хөрөнгийн доод хэмжээг 100 тэрбум болгоно

-Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс 100(зуун) тэрбум төгрөг болгож тогтоох шийдвэрийг гаргасан-

Банкны хяналт шалгалтын дунд хугацааны стратегийг хэргжүүлэх хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны аравдугаар сарын 30-ны өдрийн А-276 тоот тушаалаар банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс 100(зуун) тэрбум төгрөг болгож тогтоох шийдвэрийг гаргажээ. Энэ шийдвэр нь 2017 оны наймдугаар сараас эхлэн арилжааны банкуудад хийгдэж байгаа активын чанарын үнэлгээ, түүний үр дүнтэй холбоогүй гэдгийг Монголбанкнаас онцолж байна. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн намраас эхлэн арилжааны банкуудад активын чанарыг үнэлгээ хийж байгаа. Дүн нь энэ сарыг сүүлээр гарна гэдгийг албаны хүмүүс мэдээлж буй.

Активын чанарын үнэлгээний гол зорилго нь банкны санхүүгийн тайлан тэнцэлд бүртгэгдсэн байгаа зээл, түүнтэй адилтган тооцох актив хөрөнгийн ангиллыг бодитой үнэлсэн эсэх, зээлийн эрсдэлийн санг зохистой байдлаар байгуулсан эсэх, зээлийн үйл ажиллагаатай холбоотой эрсдэл учирсан тохиолдолд алдагдлыг шингээх хангалттай хэмжээний нөөц бололцоо байгаа эсэхийг үнэлэх аж. Гэхдээ энэхүү шалгалтын мөрөөр банкны салбарт хөрөнгийн дахин хуваарилалт буюу шинэ хувиарлалт үүснэ гэсэн болгоомжлол эдийн засгийн хүрээнийхний дунд байна. Учир шалтгалтад бүдэрсэн банкуудыг нэгтгэх асуудал хөндөгдөнө гэсэн мэдээлэл ч гарч байсан билээ.

Хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлсэнээр банкуудын санхүүгийн зуучлалын үйл ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, эрсдэл даах чадварыг сайжруулах нөхцөл бүрдэнэ гэж Төв банк үзэж байна. Мөн жижиг банкуудын үйл ажиллагааг идэвхжүүлж, санхүүгийн салбарт зуучлалын үйл ажиллагаа явуулж байгаа банкуудын өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, хүүгийн түвшинг бууруулах боломж бүрдэнэ гэнэ. Хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тогтоож байгаа нь ирэх дөрвөн жилийн туршид Монгол Улсын эдийн засгийн байдал сэргэнэ гэж тооцоолжээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж