Амжилтын хаалгаа одооноос эхэлж тогшоорой

Хуучирсан мэдээ: 2011.08.08-нд нийтлэгдсэн

Амжилтын хаалгаа одооноос эхэлж тогшоорой

Укагийн facebook дээр бичсэн сургааль үгнүүдийг иш татав. Олон хүнд урам өгнө гэдэгт итгэлтэй байна.

Ялалт ялалтуудын дундаас хамгийн чухал нь өөрийгөө ялан дийлэх…

Хаалга тогшихоос наана онгойлгож өгдөггүйн адил алхам авахаас нааш амжилт ирэхгүй. Амжилтын хаалгаа одооноос эхэлж тогшоорой.

Матай7:7-11 дээр байдаг…
"7 Гуй, тэгвэл та нарт өгнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ.
8 Гуйдаг хүн бүр авна, эрж хайдаг хүн олно, тогшдог хүнд нээгдэнэ. " – гэдэг ишлэлтэй 🙂
Хүн бүрт өдрийн 24 цаг бий. Чи хэдэн цагийг телевиз-нд зарцуулж байна вэ? Энэ нүдний бохийг зажилахаа зогсоосноор өөртөө өөгөөжтэй цагийг уртасгана.
Төлөвлөгөөтэй зорилго нь мөрөөдөлдөө хүрэхэд хугацаа тогтоосныг хэлнэ – Diana Scharf Hunt
Зорилгоо бичээд түүнийгээ биелүүлэх товлосон өдөр гаргах тухай би урьд нь хэлсэн. Зарим тохиолдолд бид товлосон хугацаандаа зорилгоо биелүүлж чаддаггүй. Тэглээ гээд битгий бууж өг. Дахин өдөр товлож төлөвлөгөөгөө өөрчлөөд үз. Бидний зорилго нэг боловч хүрэх зам өөр өөр байж болно.

АЛДААН ДОТРООС АМЖИЛТЫГ ОЛНО

Өнгөрсөнд болсон амьдрал чинь одоо болтол чамд саад болдог уу? Хэрэв тийм бол өнгөрснийг орхи, битгий бод. Зөвхөн эерэг, чамайг дэмжсэн сайхан бодол дээр анхаарлаа төвлөрүүл. Өнгөрсөн амьдралаа тэр чигт нь цуцал.
Хэрвээ чи өөрийгөө огт өөрчлөхгүйгээр яг одоо байгаагаараа, хийдгээ хийгээд үргэжлүүлэх юм бол амжилтанд хүрч чадахаар байна уу? Дахин нэг сайн хараад, тунгаан бодоод үз……. Хэрвээ үгүй бол өөрийгөө өөрчлөх алхам яг одооноос авч эхлэээрэй!
Бүхэл бүтэн амьдралынхаа турш юу хүсч байгаагаа мэдэхгүй, тавьсан зорилгогүй байна гэдэг аймшигтай.
Зорилго байхгүй бол санаанд оромгүй, хүсээгүй зүйлстэй нүүр учрах нь их.
Ялагдал хүлээх нь гаслантай ч, үйлдэл хийхгүй бол бүүр гаслантай.
Амжилтанд хүрэхийн тулд амжилтанд хүргэх дадал зуршилтай болох хэрэгтэй.
Амжилтанд хүргэх дадал зуршил гэж юу вэ гэвэл хүмүүсийн хийх дургүй зүйлс байдаг. Хүмүүсийн хийх дургүй юм нь юу вэ гэвэл амжилтанд хүрсэн хүмүүс ч мөн адил хийх дургүй юмнууд байдаг. Гэвч тэд дургүй ч гэсэн хийдэг. Яагаад гэвэл ирэх үр шимийг нь ойлгодог учраас ТЭД ХИЙДЭГ.
Юу аймшигтай санагдана түүнийгээ даван туулах ёстой – Francis Chichester
Хэн ч чамайг үгүйсгэж чадахгүй, зөвхөн чи өөрөө өөрийгөө үгүйсгэдэг. Чи өөрийгөө хаана, хэзээ үгүйсгэнэ тэнд чи зогсоно.
Итгэл айдаснаас илүү хүчтэй! Өөртөө итгэ!
Чи өөрөө хэн бэ гэдэг дээр анхаарлаа төвлөрvvлээрэй!
Чиний хийж байгаа vйлдэл болгон чинь онцгой, сонирхолтой байх естой. Яагаад гэвэл ЧИ өөрөө маш ОНЦГОЙ, СОНИРХОЛТОЙ хvн учраас!
Хаана ч явсан хамаагүй (автобусны буудал дээр, цахилгаан шатанд, хүлээлгийн танхимд…) яриа өдөж, өөрийгөө танилцуулах зуршлыг хөгжүүлэх.
Өөрийгөө бусдад хэн бэ, юу хийдгээ танилцуулах боломжийг байнга хайж гаргаснаар өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүдэхээс гадна чамайг дэмжих, чамд туслах, адилхан хүсэл эрмэлзлэлтэй хүмүүстэй таарах боломж их.
Дуугай чимээгүй яваад байвал чамайг хэн ч хаанаас ч олж, сонирхохгүй шүү!
"Ирээдүйн амьдралаа хардаг бол гоё шүү" гэж бодож байгаагүй хүн бараг үгүй. Зарим хүмүүс үзмэрч дээр очиж ирээдүйгээ уншуулдаг.

Хэрэв бид амьдралдаа зорилготой, түүнд хүрэх төлөвлөгөөтэй, биелнэ гэдэг итгэлтэй, түүнийгээ төсөөлж, харч, мэдэрч чадах юм бол бид ирээдүйгээ харж байна гэсэн үг. Мөн хаана хүрэхээ маш сайн мэдэж байна гэсэн үг.

ӨӨРӨӨ ӨӨРСДИЙНХӨӨ ҮЗМЭРЧ БОЛЦГООЁ!

Өдөр болгоныг амжилттай өнгөрөөж байгаагаа хэрхэн мэдэх вэ?
Өнөөдөр өөрийнхөө амьд явааг мэдрэх юу хийв?
…..хэн нэгнийг баярлуулах, шинэ зүйлс сурч, өөрийгөө хөгжүүлэх, хамгаас хайртай хүмүүстэйгээ цагийг хамтдаа өнгөрөөх, биеийн тамир спортоор хичээллэж, дасгал хийх зэрэг чиний амьдралд зөв энерги өгдөг, амьдрах шалтгаан өгдөг үйлдлүүд хийснээр өдрийг амжилттай өнгөрөөлөө гэж бодох хэрэгтэй.
Ертөнц чамайг үргэлж дэмждэг, чиний сонгосон амьдралыг чинь өгдөг.
Хүмүүс чамайг гомдоох, доош нь чихэх, хэл амаар доромжлох тохиолдлууд зөндөө гардаг.
Тэр хүмүүс ихэвчлэн өөрийн үнэлэмж муутай, өөрөө өөртөө итгэдэггүй, айдас ихтэй, гутранга хүмүүс байдаг.
Тиймээс тэд бусдыг өөрийн төвшинд оруулахын тулд элдэв үгээ цацаж, бусдыг доош чангааж явдаг.
Тийм учраас БИТГИЙ ТОО! Зөвхөн өөрийнхөө зорилгодоо анхаарч үргэлжлүүлэн хийх нь чиний жинхэнэ хэн бэ гэдгийг илэрхийлнэ.
ЧИ ӨӨРӨӨ ӨӨРИЙНХӨӨ БҮТЭЭЛ.
Бүтээсэн бүтээл чинь хэр их чанартай байна вэ?
Өнөөдөр чи аль шатанд байна хамаагүй амжилт ирнэ гэдэгт итгэ, түүнийгээ төсөөл, мэдэр.
Хэрвээ хүмүүс чиний урмыг хугалсан, бэрхшээл тоочсон зөвлөгөө өгсөн ч тэдэнд талархаад цааш үргэжлүүлэн яв. Ондоо дэмжих хүн зам дээр гарч ирнэ.
Өөрийгөө хараах, өөртөө муу муухай үг хэлэхийг бүү зөвшөөр. Чам шиг ийм мундаг, зөв бодолтой, зорилго руугаа тэмүүлсэн хүн маш ховор. Яваад хүссэнээ олж авдаг нь ЧИ мөнөөс мөн. АМЖИЛТ!
"Хийж чадахгүй гэж бодвол хийх ёстой гэж бод"- Anthony Robbins
Өөрөө өөрийгөө олж мэд!
Өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөр!
Өөрөөрөө байж сур!
Хэн ч хуурмаг, дууриамал юм хүсдэггүй…… Тэд жинхэнэ, ориг юманд дуртай! – Chuck Swindall
Гайхамшгийг өөрөөсөө хайж олсноор дэлхийг өөрчлөх хүчийг олно.

http://paradigmmn.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж